Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Хайгуулын лиценз олгож эхэллээ


Ашигт малтмалын тухай хуульд өнгөрсөн оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт орсон. Мөн Засгийн газрын 239 дүгээр тогтоол гарч хайгуулын лиценз олгох талбайг солбицлоор тогтоосон билээ. Ингэснээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, хайгуулын лиценз олгох боломж, эрх зүйн орчин  бүрдлээ.  Иймд хайгуулын лиценз олгож эхэллээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын лиценз олгох юм. Өөрөөр хэлбэл нийт нутаг дэвсгэрийн 71.5 хувьд нь хайгуулын лиценз олгохыг  хориглосон буюу хязгаарласан ажээ. Хайгуулын лиценз олгох нийт талбайн 20.9 сая га-г нь өргөдлийн журмаар, үлдсэн 10.1 га-д нь сонгон шалгаруулалт зарлан олгоно. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ажилгүй байсан өрмийн компаниуд ирэх хавраас хөдөлгөөнд орж эхлэх нь.  Хайгуулын лиценз эзэмшиж буй нэг компани дунджаар жилд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Ингээд бодохоор эдийн засагт дутаад буй гадаад валютын урсгалд бага боловч хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан