Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Малын галзуу өвчнөөс болж долоон аймагт хорио тогтоогоод байна

Хөдөө орон нутагт малын галзуу өвчний тохиолдол цөөнгүй илэрч, хөл хорио тогтоогоод байна.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Булганы Рашаант, Баян-Агт, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг сумдад галзуу өвчин илэрч, хорио цээр тогтоосон байна. Мөн Хэнтийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увсын Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уулд гарсан галзуу өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дашрамд, өнгөрсөн 2014 онд манай улсад 700 мал галзуу өвчнөөр өвчилсөн бол 2015 онд дээрх тоо харьцангуй өсөх магадлалтай байна. Мөн галзуугаар өвчилсөн малыг нядлах, махыг нь хэрэглэхэд хүнд энэ өвчин халдварладаггүй, харин галзуурсан нохой болон хээрийн амьтанд ноцуулвал  галзуугаар өвчлөх эрсдэлтэй аж.

Малын галзуу өвчний тухай

Галзуу өвчнөөр мал, тэжээвэр болон зэрлэг амьтад, хүн өвчилдөг, мэдрэлийн хэт цочрол болон саа тусаж илэрдэг хурц урсгал явцтай өвчин юм.
   Галзуугийн үүсгэгч нь вирус бөгөөд тархины эсэд үрждэг байна. Галзуу өвчин гардаггүй дэлхийн ямар нэг тив орон гэж байдаггүй бөгөөд ”А” зэрэглэлийн ангилалд багтдаг өвчин юм. Өвчин үүсгэгчийг гол тараагч нь чоно, нохой байдаг бөгөөд үнэг, хярс зэрэг зэрлэг амьтдаар түргэн дамжина. Галзуугийн вирус нь дулааны улиралд тэсвэр муу +70 градуст амархан үхнэ.
   Вирус нь мал амьтан галзуурахаас 3-10 хоногийн өмнө шүлсэнд гарч илэрдэг. Ийм учраас хүн хазсан нохой, муурыг заавал 10-с доошгүй хоног тусгаарлаж уяанд байлган ажиглалт хийдэг учиртай.
   Биед орсон вирус орсон газартаа хэсэг зуур байгаад нервийн ширхэгээр дамжиж нугасанд хүрч цаашдаа уураг тархинд очно. Эндээ үржиж эмгэг үүсгэнэ. Дараа нь гадагшилж шүлсний булчирхайд хүрч шүлсэнд орно. Өвчний нууц үе нь 3-8 долоо хоногоос нэг жил хүртэл үргэлжилнэ.
   Галзуугаар өвчилсөн мал, амьтан нь цочромтгой ууртай болж аажмаар ноомой болон саа тусах маягаар өвчилнө. Нохойд нууц үе нь 14-60 хоног үргэлжилнэ. Өвчилсөн нохойн байдал өөрчлөгдөж анхаарал нь сулрах, их эелдэг болж хөлөө долоох, шарвагнах, нүдний харц нь муудаж, нүд нь улайх, бөглүү газар хэвтэх дуртай болох, хий залгих, янз бүрийн юм хазах залгих шархалсан газар нь загатнах шинж тэмдэг илэрч, хэвтэр нь ихдэж хоол тэжээл ундаа идэхээ болино. Энэ үед гэнэт босч өөр амьтад, хүн рүү дайрах байдлаар илэрч саа тусах маягаар эрүү нь унжиж шүлс нь гоожиж эхэлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан