Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн оролцоно

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, нийслэлийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2015 онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний төлөвлөгөө, “Найрсаг Улаанбаатар” аяны талаар хэлэлцэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган баталж, нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар" аяныг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргалаа. Хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан аялал жуулчлалын зөвлөл байгуулагдсан нь тус салбарын хувьд анхных бөгөөд шийдвэр гаргах түвшинд хувийн хэвшлийн оролцоог хангасан бодит алхам болж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан