Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна


Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй  20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулах болзол шаардлагыг заасан байдаг. Шаардлага хангасан иргэд материалаа харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт эсвэл дүүргийнхээ ЗДТГ-ын байранд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний дотор авчирч өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Олон нийтийн Цагдаа болох хүсэлтэй иргэд дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

    Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
    Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
    Төрийн албан хаагчийн анкет
    Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
    Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
    Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
    Хорооны Засаг даргын тодорхойлолт /өрхийн орлоын мэдүүлэг/
    Ажиллаж суралцаж байсан бол тухайн газрын тодорхойлолт
    Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
    4*6 хэмжээтэй 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй 3-н ширхэг цээж зураг  
    Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр оруулах тул Эрэгтэйчүүд 5, эмэгтэйчүүд 6  төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна.  Үүнд, Биохими, Сүрьеэ /цээжний зураг/, Цусны Ерөнхий шинжилгээ, Шээсний шинжилгээ, Хэвлийн ЭХО, Эмэгтэйчүүд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан