Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Нэгдүгээр сар “Гарааны сар” уриатайгаар эхэллээ


 Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар сарыг “Залуу сар”, есдүгээр сарыг “Номын сар”, аравдугаар сарыг “Ахмадын сар”, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар”, арванхоёрдугаар сарыг “Барианы сар” гэсэн уриануудтай сар бүрийг өртөөлүүлэх юм байна.

Мөн үүний хажуугаар  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын “Цагаан уул” наадам,  “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, Хаврын баяр урлагийн наадам, Спирт үү, Спорт уу аян, “Залуусын наадам”, “Залуучуудын өдөр”, “Алмаматер” оны шилдэг оюутан шалгаруулах уралдаан, “Оны Залуу” лекц, “Нийгмийн үнэ цэнэ –ахмадаасаа суралцъя”, “Иргэний андгай өргөх ёслол”, “Next Stop” тэргүүний залуу харшийн наадмаас гадна хөдөлмөр эрхлэлт, зуучлал, аялал жуулчлал, залуучуудын бизнес хөгжлийг дэмжих зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулах юм байна. МЗХ-ны 2015 оны хамгийн онцлох үйл ажиллагаа нь ирэх хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна.

2015 онд хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд гол үйл ажиллагаануудаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан