Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Авто замын осол гарч болох эрсдэлтэй 10 цэг Төв аймгийн нутагт байдаг


Төв аймгийн иргэн Ц.Тойвгоо “Авто замын аюултай цэг, осол гэмтлийн онцгой бүсүүдийн талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах санал гаргасан байна. Түүний саналыг орон нутгийн удирдлагууд болон холбогдох албан байгууллага хүлээн авч арванхоёрдугаар сарын 09-нд Төв аймгийн “Солонго” цогцолборт уг хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг иргэн Б.Тойвгоо болон Аймгийн ИТХ, ЗДТГ, Иргэний танхим, Цагдаагийн газар, Хуульзүйн хэлтэс хамтран зохион байгуулжээ. Иргэн Ц.Тойвгоо “Зам тээврийн осол гэмтэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх арваннэгдүгээрт жагсч байгаа судалгаа бий. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь замын цагдаа, жолооч хоёрын үүрэг гэсэн алдаатай ойлголт өгсөөр ирсэн. Тэгвэл орчин үед “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн харилцан уялдаа бүхий цогц асуудал гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослын улмаас гарах нас баралтын хувийг бууруулах, эрсдэлт хүчин зүйлүүдийг арилгах талаар олон баримт бичиг, зөвлөмжүүд гарсан. Мөн Монгол улсын Засгийн газрын тогтоол гаргаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги баталсан мэдэгдэхүйц ажил хийхгүй байсаар байна” гэж илтгэлдээ ч дурдлаа. 

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн томоохон цар хүрээтэй ажил эхлүүлж хэрэгжүүлж нэг нь 2011 онд Монголын авто замын аюултай цэгүүдийн судалгааг гаргасан явдал аж. Зам тээврийн ослын шалтгааныг замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн, автомашин, зам гэсэн гурван өнцгөөс авч үздэг байна. Зам тээврийн ослыг бууруулахын тулд замын осол ихээр гардаг байршлуудыг тогтоож, шалтгааныг тодруулан, түүнийг арилгах арга хэмжээ авах юм. Хөдөө орон нутгийн замд осол гарч болох хамгийн их эрсдэлтэй 10 цэг нь Төв аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байна. Өнөөдөр зам тээврийн осол гарч байгаа гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, эмх замбараагүй хот төлөвлөлт, зам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж байгаа хууль, дүрэм, журам, стандарт хангаагүй тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд оролцох соёл муу, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын уялдаа холбоо муу зэргээс болдог байна. 2014 онд тус аймгийн нутагт 12 удаагийн зам тээврийн ослын улмаас 41 хүн нас баржээ.   
Хэлэлцүүлгээс дараах саналууд гаргалаа. Ирээдүйн жолооч, замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох иргэдийг одооноос бэлдэж, ЕБС-ын сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээлийг сургалтын программд оруулах ёстой гэж үзсэн байна. Мөн цаашид зөрчил гаргасан иргэдэд ногдуулж байгаа хуулийн санкцыг чангатгаж торгуулийн хэмжээг өндөрсгөж, баривчлах хугацааг нэмэгдүүлэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааг 1-5 жил болгох, орон нутгийн хатуу хучилттай замын засвар арчлалтын төсвийг нэмэгдүүлэх, хүү торгуулийн орлогын 40 хүртэлх хувийг  урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах гэх мэт олон санал гарсан юм. Үүнээс гадна замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашин нэмж авах, сумдын хэсгийн төлөөлөгчийг согтуурал хэмжигч багажаар хангах, Улаанбаатар хот-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам дээр замын цагдаагийн хяналтын пост барих талаар аймгийн удирдлагадаа хүсэлт гаргасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан