Интернэтээр аялж яваад Газрын дундад тэнгисийн тойрон аялал гэсэн баннер олж харав. Даадартурс гэсэн аяллын компани санал болгосон байлаа. Өмнө нь аяллын компаниудын олон л сурталчилгаа үзэж байсан ч далайн аялал санал болгож байсан нь юу л бол. Эвсэл анзаарч харж байгаагүй юм болов уу. Өөрийн эрхгүй сонирхол татаад цааш нь лавшруулж үзвэл Сингапур, Тайланд, Малайзын далайн аялал, Америкийн баруун эргийн, Европын тойрон аялал гээд усан онгоцтой аяллын олон маршрутыг санал болгосон байгааг нь уншлаа. Сонирхолтой аяллын төлөвлөгөө санагдсан тул “Даадартурс” компани руу холбогдож энэ тухайд нь сонирхож, захиралтай нь уулзахыг хүсэв. Бусад аяллын компаниудын нэгэн адил миний хүсэлтэд тун найрсаг хандаж, захирал бүсгүй нь уриалгахан хүлээн авлаа. Өөрийгөө Н.Норовбанзад гэж танилцуулсан захирал бүсгүйгээс юун түрүүнд далайн аяллыг нь сонирхлоо.
-Мэдээж, танай санал болгосон аяллуудыг бусад тур компаниудынхтай харьцуулж үзлээ. Танай усан онгоцны аяллууд тун их сонирхол татлаа. Монголчууд бол Сүхбаатар усан онгоцноосоо Монголдоо бол илүү гарна гэж үгүй. Тэгэхээр хоёулаа энэ тухай эхлээд ярилцья?
-Энэ аяллыг манайхан ерөнхийдөө нэг л мэдэхгүй байна уу даа гэж ажигласан.
Аяллын хамгийн сонгодог хэлбэрийн нэг бол круз буюу том онгоцоор хийх аялал.
Тийм учраас манай компани аялагч, үйлчлүүлэгчиддээ зориулж далайн аяллыг
нэвтрүүлэхээр зэхээд байгаа. Усан онгоцны аялал гэхээр манайхан далайд гараад
бөөлжинө далайн өвчин энэ тусна хэцүү гэж ойлгодог бол тийм зүйл огт байхгүй ээ
гэж хэлье. Далайгаар
гурав түүнээс дээш хоногоор явна. Онгоцонд казино, сагсан бөмбөгийн талбай, за
тэгээд хуурай газарт амарч, тухлахад хэрэгтэй бүхэн бий. Усан онгоц нь дээд
зэрэглэлийн зочид буудал гэсэн үг. Олон улсын цирктэй, үйлчилгээний хувьд хамгийн
дээд зэрэглэлийн аяллууд. Далайн эргийн үзэсгэлэнтэй хотуудаар аялдаг. Азийнх,
Газрын дундад тэнгисийнх гээд л. Янз янзын маршруттай. Давуу тал нь хүн амарсан
шиг амарч чаддаг.
-Гурав түүнээс дээш гэхээр хэт уйтгартай болчихгүй юу. Усан онгоцоор гурав хоног явна гэдэг хэцүү ч юм шиг?
-Өдөржин шөнөжин далайгаар явна гэж байхгүй. Усан онгоц нь цагийн хуваарьтай учраас өдөр нь дайрч яваа хотуудынхаа зогсоолд зогсч, аялагчид маань хотоор зугаалаад орой 17.00 цагийн үед онгоцондоо сууна гэх жишээний.
-Танай компанийн тухай саяхан л сонссон. Хүн мэдээж өөрийнхөө биеэр туршиж үзсэн зүйлээ амьдрал нэвтрүүлбэл илүү амжилт гаргадаг бололтой. Тэгэхээр та өөрөө энэ аяллууддаа явж байв уу?
- Аялна гэдэг амьдрахын нэг утга учир гэдэг үг байдаг юм. Би өөрөө аялах их дуртай. Европ, Африк, Ази тивийн ихэнх орноор аялж үзлээ. Өнгөрсөн өвлийн гурван сар Африкаар аялсан. Ер нь аялмаар санагдвал үүргэвчээ үүрээд ганцаараа ч хамаагүй явж чаддаг. Олон сайхан түүх дурсгалт газрууд байгалийн үзэсгэлэнт газраар явж, амралт зугаалгын томоохон төвүүдэд ч очсон. Надад усан онгоцны аялал маш их таалагддаг. Тийм учраас цэвэр өөрийнхөө хобби дээр тулгуурлаж, монголчууддаа дэлхийн олон улсын өвөрмөц ёс заншил, байгалийн үзэсгэлэнт газрууд, аяллын сайхныг мэдрүүлэх юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд “Даадартурс” компаниа байгуулсан. Компанийнхаа уриаг “Аз жаргалын аялал” гэж өгсөн нь ийм учиртай. Зөвхөн монголчуудаа гадагш нь аялуулаад зогсохгүй гадаадын жуулчдыг ч гэсэн Монголдоо авчирч, эх орноо сурталчлах, адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэхийг хичээж байна.
-Аяллуудын чинь гол цөм нь Европын аялал юм шиг санагдлаа. Европ бол хамгийн өндөр өртөгтэй газар. Аялал нь ч өндөр үнэтэй тусдаг. Өөрөөр хэлбэл зорьж л явахгүй бол аялахын тулд гэхээр санаанд нэг л буухгүй байна л даа?
- Гол нь үйлчлүүлэгч маань ямар улсаар аялах сонирхолтой байгаагаа бидэнтэй ярилцаж, санал болговол манай компани шинээр маршрут гаргаад танилцуулах боломжтой юм. Манай аяллын үндсэн чиглэл нь Итали, Швейцарь, Франц, Бельги, Нидерланд, Люксенбург зэрэг улс. Түрүүн хэлснээр бид хэрэглэгчийн сонирхлыг харгалзаж үзнэ. Аялагчдынхаа тав тухыг аль болох хангахын тулд хамгийн олондоо 10 хүнтэй баг бүрдүүлж байна. Мэдээж үзэх ёстой бүх зүйлээ үзнэ. Жишээ нь, манай компанийн аяллын Францыг хариуцаж байгаа хүн бол монгол. Францад хамгийн анх тур оператор байгуулсан хүн юм. Тэр маань аялагчдаа хүлээж аваад явтал нь хөтөч хийнэ. Хэрвээ хүсвэл монгол хоол хийж өгч үйлчилдэг. Аяллын багийнхан маань Европоор жижиг оврын автобусаар явдаг гэдгээрээ онцлог. Учир нь жуулчны том автобусаар явахаар өдрийн найман цагийн лимит бидэнд өгдөг. Харин манай аяллын хувьд аялагч шөнийн Парисыг үзэхийн хүсвэл хөтөч нь маршрутаа гаргаад үйлчлэх боломжтой. Үндсэн хөтөлбөрөөсөө гадна дэлгүүр орьё гэсэн хүсэлт тавибал уян хатан хандах боломжтой. Хөтөч жолооч нар маань үргэлж аялагчдынхаа саналыг сонсч, багаараа шийдсэн асуудалд хүндэтгэлтэй хандана.
-Цөөн хүн явна гэхээр арай өндөр үнэтэй байх гэж бодогдоод байна л даа?
-Бусад аяллын компанийг бодоход өөр хүчин зүйлсээс шалтгаалсан үнийг хөөрөгдөлд бид аль болох автаад байхгүйг хичээж байна. Мэдээж хувиараа явснаас бага зэрэг өндөр өртөгтэй гарах байх л даа. Учир нь үйлчилгээний хөлс шингэдэг. Гэхдээ аяллын компанид хандсанаар аюулгүй, баталгаатай, цаг хэмнэсэн, мэдлэг мэдээлэл арвинтай аялж, дараа нь дурсах зүйл олонтой үлддэг гэдгийг манайхан сайн мэддэг болсон байх.
- Жижиг оврын автобус гэхээр аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах уу. Жуулчны том автобустай явахад тэр бүр халдаад байдаггүй л дээ?
-Францын албан ёсны зөвшөөрөл авсан аяллын компани үйлчилж байгаа учраас ямар ч асуудалгүй. Манайхаас том компаниуд ч тэдэнд ханддаг. “MGL FLY-RICH” нэртэй компани. Зочид буудлын хувьд гурваас дээш одтой, хотын төвд байрлалтайг сонгож байгаа. Учир нь аялагчид амралтын цагаараа хотын төвөөд чөлөөтэй зугаалах, хүссэн дэлгүүрээр орох боломжийг нь хангаж буй юм.
-Европын гэхээр аяллаас гадна бараа бүтээгдэхүүн худалдаж авна гэвэл багадаа 10-аад сая төгрөг үрнэ гэдэг ч юм уу бодол манайханд байдаг. Тэгэхээр Шенгений виз даруулахын тулд аяллын компанид ханддаг ч юм уу ийм байдал ажиглагдах уу?
-Аялах гэж байгаа хүн маань ярианаасаа л мэдэгддэг.Сүүлийн жилүүдэд манайхан их соёлжиж, мөнгө хураая гэхээс илүүтэйгээр амралт аялалд зориулж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж чаддаг болж. Өөрөөр хэлбэл, бусад улс орны амьдрал хөгжлийн үзэж сонирхож, бас авч хэрэгжүүлж болох зүйлийг нь өөрийн нүдээр харж судалдаг болсон нь ажиглагдсан. Хувь хүнийхээ үүднээс хөгжиж, илүү сайхан амьдрахад Монголд ч гэсэн боломж байгааг мэдэрч эхэлж.. Ядаж л байр авахын тулд 8 хувийн зээлд хамрагдая гэхэд эндээ тогтвортой ажилтай байвал илүү боломж байна. Гадаадад ажиллаж амьдрая гэхээсээ илүүтэйгээр аялж зугаалаад үзэх ёстой зүйлээ үзэж чаддаг болсон байна.
-Азид ямар аялал байна. Бээжин, Хайнань, Сингапур, Малайзын аялал бол компани бүрт бий.
-Азид манайх Вьетнам, Камбожийн аяллыг санал болгож байгаа. Эдгээр улсыг хөгжлийн хувьд тааруухан гэж манайхан боддог ч байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц ёс заншил гээд олон хүчин зүйлээрээ хэдэн саяар нь жуулчдыг татдаг юм. Үйлчилгээний хувьд Японы дараа орох дээд зэрэглэлийнх байж чаддаг. Бас тэнд дэлхийн томоохон брэндүүдийн үйлдвэрүүд нь байдаг учраас бараа бүтээгдэхүүн хямд авах боломжтой. Вьетнамын аялалд жишээ нь сувд хэрхэн барьдгийг, загасчид хэрхэн амьдардгийг газар дээр нь үзүүлбэл илүү сайхан гэж бодоод аль болох танин мэдэхүйн ач холбогдолтой зүйлс хөтөлбөрт нь бэлтгээд байгаа.
-Танай санал болгож байгаа аяллуудад хүүхэдтэйгээ явж болох уу. Нэг гэр бүлээс олон хүн явахаар хөнгөлөлт энэ тэр байх уу?
- Европын аялалд явахад хүүхдэд 30 хувийн хямдрал
үзүүлнэ. Мөн нөгөө талд хүлээж авч байгаа тур компанийн болоод онгоцны билетний
хөнгөлөлт гээд бий. Хамт олноороо гээд нэг групп гаргаад явбал найман хүн
тутмын нэг үнэгүй ч гэдэг юм уу хөнгөлөлт байгаа. Мөн мэргэжлээрээ нэгдсэн хүмүүсийг
нэг групп болгоод явуулахаар судалж байна. Жишээ нь мэргэжлийн гэрэл зурагчдын аялал
гаргах гээд л бэлтгэл ажлаа хийж байна.
Европт явган аяллын маршрут бас цөөнгүй байдаг. Бас гадаад хүмүүстэй групп
болгож аялуулбал зүгээр юм уу гэж бодож байна. Гадны хүмүүстэй аялахад хувь хүн
талаасаа хөгждөг, хэлээ сайжруулдаг, найз нөхөдтэй болох гээд давуу тал бий. Ийм
аялалд заавал групп бүрдүүлнэ гэхгүй. Ганц, хоёр ч хүн байсан явах боломж бий.
-Одоо хамгийн ойрхон аяллын төлөвлөгөө юу байна. Ямар хөтөлбөртэй аялал вэ?
-Шопинг аялал байгаа. Европчууд чинь бүтэн жил ажиллаад оны сүүлээр зул сарын баяраа тэмдэглэдэг. Бараг бүх бараагаа 50-80 хувьд хүргэж хямдруулдаг учраас энэ удаад шопинг аяллыг санал болгож байгаа юм. Франц, Итали, Швейцариар аялна. Парис, Милан хоёр бол Европын загварын хот гэдгээрээ хамгийн загварлаг бас хямд худалдан авалт хийж боломж байна. Аяллын гол зорилго нь шопинг хийх гэдгээ сайн мэдэрч явбал чухал. 10-аад хоногийн аялал. Станбулд бас саатна.
-Удахгүй сурагчдын урт амралт эхэлнэ. Хүүхдэд зориулсан хөтөлбөр байна уу?
-Сурагчдын амралтанд зориулаад Панданы аж ахуйд зочлох аялал төлөвлөж л байна. Фанда гэх амьтныг хэрхэн амьдарч, хэрхэн өсч бойждогийг эндээс харж болно. Хятадын Чэндү хотод байдаг юм. Тав хоногийн аялал 2,4 сая төгрөг болно. Тэнд уулан дээр сийлсэн дэлхийн хамгийн том Будда байдаг. Байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.daadartours.com