Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа
П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ
Л.Эрхэмбаяр: Бидэнд үйлдвэрлэлээ дэмжих тухай хууль олон бий
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн олон нийтийн хоёр дахь хэлэлцүүлэг өчигдөр Иргэний танхимд боллоо. Сүүлийн 50 жилд уул уурхайг эс тооцвол Монгол Улсын экспортын бүтцэд өөрчлөлт ороогүй гэдэг. Тиймээс дээрх хуулийг санаачилж, томоохон үйлдвэрүүдээ дэмжихээр болжээ. Үүнд, ноос, ноолуур, боловсруулсан арьс, арьсан болон нэхий эдлэл, газар зүйн заалттай болон органик үйлдвэрлэл, нефть болон нүүрсний химийн үйлдвэрлэл, зэс болон төмрийн хүдэр баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл багтаж буй гэнэ. Харин ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйл ажиллагаа, байгаль орчиндоо хор хөнөөлтэй үйлдвэрлэл, генийн өөрчлөлттэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулагчид 25-аас илүү хувиа эзэмшүүлдэг болон тогтвортой байдлын гэрчилгээ авсан, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг дээрх хуулийн зохицуулалтад хамруулахгүй аж.
Хууль батлагдсанаар жил бүр улсын төсвийн нэгээс доошгүй хувийг хуваарилдаг болно. Засгийн газар үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж ажилласан тухайгаа дараа оны эхний улиралд багтаан УИХ-д тайлагнаж байх үүрэг хүлээх юм. Бодлогын түвшинд дараах хуулийн өөрчлөлт, үйл ажиллагаа эрчимжинэ. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дүрэмт хувцас, ширээ сандал, ном сурах бичиг зэргийг дотоодын үйлдвэрээс худалдан авахыг заана. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд эрдэм шинжилгээний байгууллагуудыг салбарын яамдад харъяалуулахаар шийдвэрлэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дотоодын үйлдвэрүүд кластерын сүлжээгээр бие биедээ борлуулалт хийх үед НӨАТ-аас чөлөөлдөг болгоно. Нөгөө талаас анхан шатны түүхий эдэд экспортын НӨАТ тогтоож, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд дотоодод үйлдвэрлэж буй ижил нэрийн барааны импортын татварыг нэмэгдүүлэн өөрчилнө гэнэ. Мөн ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журамд гадаадаас ажиллах хүч авсан тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх аж.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсэг жил шахам ажилласан байна. Парламентад хэдийд өргөн барих бол?
-Сая хэлэлцүүлгээ хоёр дахь удаа хийлээ. Үүний дүнд хуулийн төсөлдөө дахин өөрчлөлт оруулах юм. Зарим нэг бизнес эрхлэгчийн гаргасан санаа, оноог судалж, авч хэлэлцээд Ерөнхийлөгчид танилцуулна. Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барих юм. Энэ хугацаа нь ирэх оны эхний улиралд шийдэгдэх болов уу гэж найдаж байгаа. Мөн Засгийн газраас ч санал авна.
-Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хууль одоо хэрэгжиж байгаа хуулиудтай агуулга, зорилгоороо ижилсэх зүйл байж магадгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бидэнд бол үйлдвэрлэлээ дэмжих тухай хууль олон байгаа. Инновацийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөгжлийн банкны тухай, Үйлдвэрлэл технологийн паркын тухай, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль бий. Гэхдээ эдгээрээс гадна ерөнхийд нь, концепцын хувьд үйлдвэрлэлийг яаж дэмжих тухай нэгдсэн хуультай болох нь зүйтэй. Энэ маань суурь шинжтэй хууль байх ёстой гэж үзсэн. Үйлдвэрлэл, технологийн паркын хуулийг үзвэл тухайн газар нутагт парк байгуулаад, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг л зохицуулсан байдаг. Инновацийн хуулиар шинэ технологи нэвтрүүлэх тухайд л зохицуулдаг юм. Энэ хуулиуд өөрсдөө сайн хэрэгжиж чадаж байна уу гэвэл төдийлөн тэгж үнэлэгддэггүй. Амьдралд хэрэгжээд, эрэг шураг нь болж ажиллаж байгаа тийм зүйл харагддаггүй юм. Хамгийн сайн хэрэгжиж байгаа нь гэвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль. Энэ хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай болсон учраас нэлээд өгөөжтэй, тогтвортой хэрэгжиж байна. Сангаараа дамжуулаад зээл олгож байгаа нь үр дүнгээ өгч байгаа юм.
-Энэ хууль том, том үйлдвэрүүдээ дэмжихэд чиглэсэн гэж байгаа. Тэгвэл өнөөг хүртэл энэ үндэсний үйлдвэрүүдээ хэр анхаарч ирсэн юм бол?
-Бид чинь үндэсний үйлдвэрүүдээ огт анхаараагүй биш юм шүү. Жишээ нь, гаднаас оруулж ирдэг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг нь 2012 оноос эхлээд 2016 оныг дуустал гаалийн татваргүй, НӨАТ-гүй болгох маш том шийдвэр гарлаа шүү дээ. Энэ маш чухал дэмжлэг. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль баталсан. “Чингис” бондоос санхүүжүүлж цөөнгүй үйлдвэр ашиглалтад орууллаа. Үндэсний компаниудын маань бизнес эрхлэх, өрсөлдөх чадвар харьцангуй сайжирч байна. Тэр хэмжээгээр гадаад, дотоодоос зээлийн эх үүсвэр босгох, хөрөнгө татах зэрэг нь чамгүй явж эхэлсэн. Улам дэмжих л ёстой л доо.
-Та хэлэлцүүлгийн үеэр энэ хууль парламентаар батлагдахгүй ч байж магадгүй гэсэн болгоомжлолоо нуусангүй. Яагаад?
-Жилд 10 тэрбум төгрөгийн экспорт хийсэн компанид сүүлийн гурван жил оруулсан хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хүүгүй зээлийг төрөөс урт хугацаанд олгоё гэдэг томъёолол явж байгаа юм. Түүний эх үүсвэр бий юу, үгүй юу гэдэг дээр болгоомжлол байх талтай л даа. Нөгөө талаас гаалийн тарифын бодлогоор дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэсэн. Энэ бүхэнд гаалийн тариф нэмэх тухайд болгоомжлолтой хандаж магадгүй гэж бодоод байгаа юм. Гэхдээ цаад, алс утгаараа бол таван жилийн дараах, түүнээс арай хойхнуур гарах үр дүнгээ харж энэ хуулиа батлах нь нийгэмд, үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэж ойлгож байгаа.
-Тодорхой салбаруудыг жагсаасан гэж байсан. Хуулийн төсөл явж байгаа учраас түүнд нэмэгдэх салбар, компаниудын саналыг авах байх, тийм үү?
-Бас судлаад л оруулна. Энэ удаагийн хэлэлцүүлэг маань маш амжилттай боллоо. Бизнес эрхлэгчид маань чухал чухал санал тавилаа. Тэр болгоныг ажлын хэсэг тусгаж, хуулийнхаа төслийг улам чамбайруулъя л гэж бодож байгаа.
-Саяхан Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал дээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад удирдлага үйлдвэржилтээ эрчимжүүлнэ гэж дуу нэгтэй хэлж байсан. Тэгэхээр Шийдлийн Засгийн газраас өмнөхөөс нь илүү үр дүн хүлээж, найдаж болохоор байна уу?
-Бидний боловсруулж буй Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл маань хоёр ч удаагийн хэлэлцүүлгээр ороод, жил орчим үргэлжлээд, нэлээд чамбайрчихсан шүү. Үүнийг Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болгосныг хэлсэн. Тэгэхээр Шийдлийн Засгийн газар түргэхэн шиг, самбаатай шүүрч аваад, хурдхан хэрэгжүүлбэл ёстой жинхэнэ шийдэл болно доо.
Хуучнаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт багтжээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Хэлэлцүүлэгт оролцож байгаа бизнес эрхлэгчдийн хувьд жилийн 10 тэрбум төгрөгийн борлуулалттай байх гэдэг босго нь анхаарал татаж байх шиг байна. Энэ хязгаарыг ямар үндэслэл, шалтгаанаар оруулж ирсэн юм бэ?
-Бид Монгол Улсын экспортыг хөгжүүлэх гол зорилго барьж байгаа. Өнөөдрийн валютын ханшийн хомсдол, эдийн засгийн хүнд хэцүү байдал бол манай экспорт багатай холбоотой. Бид зөвхөн түүхий эд л экспортолдог. “Эрдэнэт” үйлдвэрээс зэсээ, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, нэмээд нүүрс. Тийм болохоор нүүрс, ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эдээ өөрсдөө гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагааг дэмжихийн тулд энэ хуулийн төслийг боловсруулж байгаа. Тэгэхээр экспортод төрөл бүрийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрүүдээ засаг дэмжье гэсэн юм. Гэхдээ тэр үйлдвэрүүд нь адаглаад жилд 5-6 сая ам.доллар буюу 10 тэрбум төгрөгөөс илүү хэмжээний бүтээгдэхүүн гаргачихдаг байя л гэдэг шаардлага тавьсан. Яагаад гэхээр энэ хууль нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай биш. Том үйлдвэрүүдээ дэмжих тухай хууль. Том үйлдвэр гэхээр борлуулалт нь ядаж 10 тэрбум төгрөгөөс илүү хэмжээний бүтээгдэхүүн экспортод гаргадаг байх ёстой. 20 юм уу, 50 ажилтантай үйлдвэрийг дэмжих гэсэн биш Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг үйлдвэрүүдээ л анхааръя гэдэг бодлого. Хэлэлцүүлгийн сүүлээр манай үйлдвэрлэгчид үүнийг ойлгох шиг болсон.
-Том үйлдвэрүүдээ жижиг, дунд үйлдвэр нь дагаж хөгжих ёстой гэдэг. Энэ дагаж хөгжих гэдэг ойлголт хэр амьдралтай вэ?
-Би ингэж хэлье. Ер нь, зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулаад, тэр бүтээгдэхүүн нь олон нийтэд танигдсан цагт бизнес нь амжилтад хүрдэг. Үүнийг ямар ч хүн мэднэ. Монголын бүтээгдэхүүн гадаадад, олон улсад, ядаж Хятадын зах зээлд байр суурь олж, байршихын тулд нэлээд чадалтай, том компани байх ёстой. Жижиг, дунд үйлдвэр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд байршуулна гэдэг маш хүнд шүү. Нэгэнт аль нэг компани олон улсад байрлуулж чадвал тэр нь улсын хэмжээнд маш том амжилт болно. Одоогоор нэг ч бүтээгдэхүүн тийм болж чадаагүй. “Тоёота” бол Япон улсаас олон улсын зах зээлд байршуулсан нэг бүтээгдэхүүн. “UGG” гээд Австралийн брэнд ялгаагүй зах зээлийн байр суурьтай. Монголын “Говь”-ийн бүтээгдэхүүн зах зээлд байршиж амжаагүй л байгаа шүү дээ. Дэлхий даяараа мэддэггүй юм. Ийм бүтээгдэхүүнүүдээ л дэмжихэд чиглэж байгаа. Эдгээр нь хөгжөөд ирвэл хамтарч ажилладаг, туслан гүйцэтгэдэг бусад аж ахуйн нэгжүүд хамтдаа хөгжинө гэсэн үг. Үүний төлөө бодлого чиглүүлнэ. Тэгэхгүйгээр жаахан юм хийдэг, түүнийгээ хилийн цаахна талд борлуулдаг байгууллагыг бол энэ хуулиар дэмжих боломжгүй.
-Бидний өнөөдөр ярьж байгаа том үйлдвэрүүдийг төр хэр анхаарч, харж хандаж ирсэн юм бол?
-Одоогийн байдлаар ямар нэг дэмжигдсэн эрх зүйн акт байхгүй. Ганц хоёр үндэсний томоохон үйлдвэрлэгчид зээл л олголоо. Жишээ нь, “Бэрэн групп”-т. Түүнээс биш нэгдсэн бодлогын шинжтэй дэмжлэг байхгүй шүү.
ТОМ ҮЙЛДВЭРЭЭ ТОРДВОЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ ӨӨ

Х.ЗОЛЖАРГАЛ: “ГОВЬ” ХҮРТЭЛ ДЭЛХИЙД БАЙРШИЖ ЧАДААГҮЙ БАЙНА

0 Сэтгэгдэл