Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгийн Ерөнхий сайд “Time”-ийн санал асуулгад тэргүүлжээ


“Time” сэтгүүл жил бүр уламжлал болгон зарладаг оны онцлох хүнээ тодруулахдаа цахим хуудсаараа олон нийтийн саналыг авдаг. Энэ удаагийн санал асуулгад таван сая хүн оролцсоноос Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хамгийн олон буюу 16-аас дээш хувийн санал авчээ. Түүний дараа Хонконгийн жагсаалын удирдагч Жошуа Вонг, энэ жилийн Нобелийн энхтайвны шагналт Малала Юсуфзай, Эбола вирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилсэн эмч, сувилагч нар, мөн Фергюсоны хар арьст хүүг цагдаагийн офицер буудаж хөнөөсөн хэргийг эсэргүүцэн жагсагчид “Time”-ийн оны онцлох хүний санал асуулгад тэргүүлцгээжээ.  
Тус сэтгүүл оны онцлох хүнээ тодруулахдаа энэхүү онлайн санал асуулгын дүнг харгалзан үздэг бөгөөд өнөөдөр оны хүний нэрийг албан ёсоор зарлах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан