Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаачид гэртээ ч Германаар ярих ёстой

Германы Бавари мужийн хууль тогтоогчид цагаачдад таагүй нэгэн шийдвэр гаргахаар ярилцаж байна. Тэд цагаач иргэдийг олон нийтийн газар төдийгүй гэртээ байхдаа ч германаар ярьж байх ёстой гэсэн бодлого гаргах хүсэлтэй байгаа аж. Гэхдээ энэ нь хараахан бодлого болж батлагдаагүй, одоо хэлэлцүүлгийн шатанд яваа санал юм байна. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс энэ санааг маш ихээр шүүмжилж Германы Твиттерийн ертөнцөд #YallaCSU гэсэн хаштаг газар аваад байгаа аж. Уг бодлогыг эрх баригч CSU нам буюу Христийн социал холбооны хууль тогтоогчид санаачилсан аж. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга “Энэ бол сайтар бэлтгэгдсэн, олон нийт дэмжиж буй санал. Хэрэв энд байнга оршин сууна л гэж байгаа бол олон нийтийн газар төдийгүй гэр бүлийнхээ хүрээнд ч германаар ярих нь зүйн хэрэг” хэмээн мэдэгджээ. Харин сөрөг хүчнийхэн энэ саналын тухайд эрх баригч намынхан удахгүй Баварийн оршин суугчдыг мужийнхаа далбаатай ижилсэн цагаан цэнхэр хивс гэртээ тавь гэж шаардах вий дээ хэмээн егөөдөж байна.
Европын холбооны орнууд дундаа Герман эдийн засгийн тогтвортой байдлаараа цагаачдыг их татдаг. Тус улсад өнгөрсөн жил 592 мянган хүн цагаачлахаар хүсэлт гаргасан байна.  Тус улсын цагаачид дунд туркууд дийлэнхийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны мэдээгээр 1,5 сая туркийн цагаач тус улсад амьдарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан