Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ичиножёод хурдан удмын даага бэлэглэв

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Лу гүний Вандан аваргын зургаа дахь удмын бөх А.Ичинноровын Сэкиваке цолыг мялааж Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удмын даага бэлэглэв.

Сүмоч А.Ичинноров 4 башёд барилдаж тун богинохон хугацаанд сүмогийн өндөр цол хүртсэн залуу бөх юм. Түүний энэ амжилтыг үнэлэн Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удмын адууныхаа дээжээс сорчлон  "Гал зээрд" даагаа ийнхүү  бэлэглэжээ. Уяач Э.Ганбатын сүргээс АНУ-ын морин тойруулгад уралдаж буй хүлгүүд нь түрүү авч байсан удаатай. Мөн улс, бүс, аймгийн уралдаанаас 20 түрүү авч байсан аж. Уяач Э.Ганбат хурдан удмын даагаа А.Ичинноровын аав Алтанхуягт гардуулан өгч, тэдний адуун сүрэгт нийлүүлжээ. А.Ичинноров ч Японоос талархсанаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан