Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ундармаа эмэгтэй хүний чин хүслийг харуулна

“Шинэ үе” продакшнд харьяалагдан олон жил хошин урлагт зүтгэсэн жүжигчин Г.Ундармаа сүүлийн үед бие даан “U Film” продакшныхаа ажлыг идэвхтэй явуулж буй. Өмнө нь, “Single Ladies” кино хийсэн тус продакшн хоёр дахь уран бүтээлээ “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Жүжигчин бүсгүйн өөрийнх нь хэлснээр энэ кинонд эмэгтэй хүн чухам юу хүсдгийг харуулахыг зорьж. Киноны найруулагчаар Г.Ундармаа өөрөө ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Б.Жаргалсайхан, О.Гэрэлсүх, Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тогложээ. Харин эмэгтэй гол дүрд ямар жүжигчин тоглосон нь нууц гэнэ. Дэрвийсэн хормойтой балетын өмсгөл тютюгээр нэрлэсэн энэ кино ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан