Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховдын залуус Ховдоосоо хөөгдсөн нь


1989 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн төв Ард Аюушийн талбайд УБДС-ийн Ховд дахь салбар, ХАА-н техникумын оюутнууд анх удаа жагсаал хийсэн юм. Оюутнууд “Манай оронд явагдаж байгаа өөрчлөлт, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах явдлыг саатуулагч механизмыг эрс шийдвэртэй арилгаж, МАХН-ын Улс төрийн товчоо огцрох, нам улсын удирдлагад өөрчлөлт оруулахыг шаардсан” өргөх бичиг гардуулав. Жагсагчид  хотын МХЗЭ-ийн хорооны өмнө цуглараад төв талбайд орж иржээ. Тэр үеийн аймгийн ХЗЭ-ийн хорооны ажилтан байсан Б.Болд аймгийн дарга нарт хандаж “Та нар наанаасаа гарч ирээд үгээ хэлээч ээ. Ард түмнийхээ дунд орж үгийг нь сонс. Та нар яахаараа цонхны цаанаас зураг, авч бичлэг хийж байгаа юм. Гарч ирээд наад бичлэгээ хийж, зургаа ав” гэж хэлэв. Жагсаалд нийтдээ 200-300 оюутан оролцож, театрын жүжигчин Чилгэр, Хот тохижилтын дарга Хархүү гуай гээд багш оюутнууд үгээ хэлсэн байна.

Жагсаал болсны орой Б.Болд, Наранхүү, Цоодол, Лхагваа нарын дөрвөн залуу “Өнөөдрийн багш, оюутнуудын тавьсан шаардлагыг нухчин дарах хандлага гарвал “Дөрвөн Ойрадын бүлэг” үүнийг тууштай дэмжиж цаашид тэмцэх болно” гэсэн утгатай ухуулах хуудас хотын төвөөр наажээ.
Жагсаал болсон орой аймгийн МАХН-ын хороо хуралдаж, “Сахилгагүй залуучуудын үйлдэл” гээд жагсаал зохион байгуулсан УБДС-ийн оюутны зөвлөлийн дарга С.Эрдэнцогт, Б.Болд нарын хэсэг оюутныг баривчилж, 24 цагийн дотор Ховд хотыг орхин гарахыг шаардсан байна.

Увсад очсон МоАХ-ны төлөөлөгчийг  баривчлав

1990 оны хоёрдугаар сарын 18-нд хуралдах МоАХ-ны  анхдугаар их хуралд төлөөлөгч сонгуулах ажлаар Увс аймагт ажилласан МоАХ-ны анхдагчдын нэг Д.Батбилэг Ардчилсан холбоог санаачлан зохион байгуулагч, МоАХ-ны анхны зохицуулагч С.Зоригоос 300 төгрөгийн зардал авч Увс аймагт ажилласан байна. Тэнд ардчиллыг дэмжигч хүмүүстэй уулзаж, МоАХ-ны салбарын анхны хурлыг хийж, төлөөлөгчөө сонгоод маргааш нь буцах гэж онгоцны буудалд ирэхэд НАХЯ-ны хоёр төлөөлөгч онгоцонд оруулахгүй саатуулж “Аймгийн намын хорооны даргаас зөвшөөрөл авчрахгүй бол тасалбар олгохгүй” гэв. Тэгээд аймгийн намын хороон дарга эзгүй байсан тул онгоцны буудалд эргэж очиход нь саатуулан “Бичиг баримт байна уу”, “Тувагаас ирсэн үү”, “Чамайг шоронд суулгана” хэмээн байцааж онгоцноос авч үлдсэн байна. Улмаар “Чамайг ална. Талбай дээр та нарыг жагсаахгүй байсан юм. Пулемётоор бүгдийг нь буудах байсан юм” хэмээн сүрдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан