Тус газраас нотариатчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг тогтоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалд өвлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд үнийн дүнгийн нэг хувиар үйлчилгээний хөлс авахаар заасан байдаг. Гэтэл нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээс өндөр үнэ тогтоож, түүний нэг хувиар нотариатын үйлчилгээний хөлс авсан зөрчил илэрсэн байна. Өвлөх эрх гэрчлэхдээ өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээр эсхүл өвлөгчийн тогтоосон үнэлгээгээр тооцож авахыг Монголын нотариатчдын танхимд үүрэг болгож, зөрчил арилгуулж ажиллав.