ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аттестатчилах” хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн зургаан дүүрэгт, алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэг, орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад хийжээ. Хяналт шалгалтад нийт 136 авто сургууль, 1557 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Үүнээс 1484 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болжээ. Харин 70 тээврийн хэрэгсэл, 73 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш шалгалтад тэнцээгүй тул хасагдав.