Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оны тэргүүн ”Алтан сарнай-2014” наадам болно


Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг. Хамрах цар хүрээ, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болно. НАМЗХ-ноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг. Харин энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “БИД НЭГ МОНГОЛ” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ САНАЛ АСУУЛГААР шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчлах нь “АЛТАН САРНАЙ-2014” наадмын зорилго юм. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Тухайлбал:
               
1.     Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
2.     Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
3.     Спортын салбарын оны онцлох хүн
4.     Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
5.     Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
6.     Бизнесийн салбарын оны онцлох хүн
7.     Дэлхийн монгол хүн


Сонирхуулахад “Алтан сарнай” гардуулдаг ёслолын арга хэмжээнд анх удаа АН-ын удирдлагуудыг урихаар болжээ. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сарнай” 14 дэх жилдээ болох гэж байгаа тул долоон номинацаар нэр дэвшигчдийг тодруулах санал асуулга эхэлж байгаа аж. Шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, нийгэм, улс төр, бизнес, дэлхийн хүн гэсэн чиглэлээр оны шилдгийг шалгаруулж, “Алтан сарнай” гардуулах юм байна. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд эв нэгдэл чухал байгаа учир НАМЗХ ч гэсэн энэ зарчмыг баримтлах гэнэ. Тиймээс ч эв нэгдлийн “Алтан сарнай”-д АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон АН-ын гишүүдийг урихаар болж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан