Шинэ жилийн баяр ойртон ирж байгаатай холбогдуулан иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, архи согтууруулах ундааг ихээр хэрэглэхгүй, хэрэглэсэн уедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж, өнөөдөр сэтгүүлчдэд “Аюул дагуулсан 12 дугаар сар” сэдвээр мэдээлэл хийлээ.
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулж, та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч баяр хавтгайрч, хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг тэд дуулгалаа.
Тухайлбал өнгөрсөн 2013 оны 12 дугаар сарын байдлаар Нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн нийт 3697 осол гарснаас хүн гэмтсэн ноцтой зам тээврийн 455 хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр хэргийн улмаас зургаан хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна. Харин өнгөрөгч оны 12 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм байна. Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол енгөрөгч 12 сарын байдлаар 145 гарснаас 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байжээ. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.
-ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАЛГАРСАН ЭМЭГТЭЙ ОСГОЖ
АМИА АЛДАЖ БАЙВ-
Өнгөрөгч 2013 оны 12-р сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны замд суудлын автомашин жолоодож явсан М гэгч эмэгтэй нь иргэн А-г мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд согтуурал хэмжих багажаар шалгахад 1.61 хувь согтолттой өөрийгөө хянах чадваргүй гарч байжээ. Түүнчлэн зөвхөн жолооч согтуугаар автомашин жолоодохоос гадна явганаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж зам талбайд осгох хөлдөх, халдлагад өртех, гэмт хэргийн золиос болох зэрэг байдлаар иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өнгөрөгч онд шинэ жилийн баяраараа байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй шинэ жилийн баярын үдэшлэгээ тараад харих замдаа гудамжинд осгож амь насаа алдсан харамсалтай явдал гарсан билээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд баяр ёслолоо тэмдэглэхдээ баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулах, Тэднийг эрсдлээс хамгаалах үүргээ ухамсарлах шаардлагатай байгааг сануулсан юм. Тухайлбал: Ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг дуудан хүлээлгэж өгөх зэргээр урьдчилан сзргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Та бүхний гэр бүлийн хэн нэгэн шинэ жилийн баярт оролцохоор явсан бол заавал очиж аваарай. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол хэзээч жолоо бүү барь.