Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс авлигыг бууруулж түвшнээрээ гурван байр ахилаа


Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудад авлигын олон төрлийн судалгааг явуулдаг. Эдгээр судалгаанаас мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаанд дүгнэлт хийгээд авлигын индексийг тодорхойлдог юм. Өнгөрсөн онд манай улс авлигын индексээрээ дэлхийн 177 орноос 83 дугаарт байрт орж байсан билээ. Харин энэ оны индексийн мэдээг арванхорёдугаар сарын 3-нд дэлхий дахинаа нэгэн зэрэг зарлана гэдгийг дээрх байгууллагын Монгол дахь албаныхан хэлж байсан юм. Тэд хэлсэн ёсоороо өнөөдөр олон улсын авлигын индексийн мэдээг зарлалаа. Манай улс энэ онд дэлхийн 183 орноос 80 дугаар байрт жагсаж өмнөх оныхоос гурван байраар ахижээ.  Мэдээж индексийн эхэнд жагссан улс авлигын түвшин хамгийн багатайд тооцогдоно. Өөрөөр хэлбэл манай улс дээрх жагсаалтад гурван байраар ахисан нь авлигыг тодорхой хувиар бууруулсаныг илтгэнэ хэмээн албаныхан хэлж байна. Жагсаалтын эхний байрт Шинэ Зеланд улс жагсчээ. Дашрамд дуулгахад манай улс дээрх жагсаалтад 2013 онд 83 дугаарт, 2012 онд 94 дүгээрт жагсч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан