Хөдөө орон нутагт хүн малын гоц халдварт өвчин нэлээд гарч байгааг албаныхан мэдээлж байна. тухайлбал Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн иргэн 54 настай иргэн Л энэ сарын 10-нд халдварт өвчний улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт иржээ. Өвчтөн хүн малын гоц халдварт боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон тул сумын Засаг дарга тухайн багийн нутагт 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон нь үргэлжилж байгаа аж. Мөн мал амьтан галзуурах тохиолдол ч энэ жил онцгой их байгаа. Тухайлбал Өвөрхангай аймгийн Хархорин сумын долдугаар багт нэг үхэр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутагт мөн нэг үхэр галзуурчээ. Галзуурсан малын сэг зэмийг устгаж дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.