Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн барилга дээр осол гарсаар

Барилгын салбарт эхний гурван улирлын байдлаар нийтдээ 205 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс 23 хүний амь нас эрсэджээ.

Осолд өртсөн 183 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 16 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байх юм. Хөдөө орон нутгийн барилга дээрээс осолдож амь насаа алдах явдал гарсаар байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5 давхар орон сууцны барилгын гаднах будгийн ажил хийж байгаад дүүжинт өргүүрээс унаж нэг хүн нас баржээ. "ТСГ" компанийн гүйцэтгэж байсан барилга дээр энэ осол болсон аж. Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт бас барилгын осол гарсан байна. Мөн "МС" өдрийн үйлчилгээний төвийн захиалгаар "Сөүл дизайн" компанийн барьж байсан барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан Г хоёр давхараас  унаж гараа хугалжээ. Энэ мэт осол орон нутагт ч тасрахгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан