Төрийн соёрхолт зураач До.Болд АНУ-ын Нью-Йорк хотод очоод сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээллэж байсан.
62 настай зураачийг хамгийн сүүлд Манхаттэний наймдугаар өргөн чөлөө, 31 дүгээр гудамжинд харсан гэдэг мэдээлэл цахим ертөнцөөр дуулиан тариад байсан билээ. Англиар ярьж чаддаггүй жуулчин алга болсон тул үзсэн харсан хүн байвал мэдээлэл өгнө үү хэмээн Нью-Йоркийн цагдаагийн газар иргэдээсээ хүсч цахим хуудсанд түүний зургийг байршуулсан байсан юм.
Гэвч Америкт алга болсон Ардын зураач До.Болд арлын Японоос олдсон байна явж байна. ШИЗОУКА-д зохион байгуулж буй монгол зураачдын "Фүжи уулын 14 төрх" хэмээх үзэсгэлэнд гэр бүлийнхэнтэйгээ болон залуу уран бүтээлчидтэй оролцож яваа аж.