“Эбола”-гийн шинжилгээнд хамрагдаж, халдвартай болох нь тогтоогдсон эмч Годфри Жорж даваа гарагт Сьерра-Леонд нас баржээ.
Тэрбээр халдвар авч нас барсан тус улсын тав дахь эмч болж байна.
Вирус нь биеийн шингэнээр дамжин тархдаг тул эмч, сувилагч нар өртөх нь амархан байна. 523 орчим эрүүл мэндийн ажилтан халдвар авсан бөгөөд тэдний хагас нь нас барсан ажээ.
Эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлгөөнд хэрэггүй хориг тавих шаардлагагүйг Венад болсон хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдсэн. “Эбола” вирус хамгийн их тархсан Баруун Африкийн орнуудаас буцаж ирж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг АНУ-ын зарим муж улс тусгаарласан учраас тэрбээр энэ мэдэгдлийг хийсэн байна.