Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг шалгажээ

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран шалгасан байна.

Шалгалтын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, Монгол Улсын хууль тогтоомжийг иргэд, оршин суугчдад сурталчилсан байдал, орон сууцны хонгил болон бусад байршилд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хуулийн дагуу түрээсийн гэрээ байгуулсан эсэх, “Орон сууцны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу орон сууцны байранд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон заалтыг зөрчсөн эсэх талаар шалгалт хийсэн байна.

Шалгалтанд тус дүүргийн 68 сууц өмчлөгчдийн холбоодоос 42 сууц өмчлөгчдийн холбоодыг хамруулжээ.

Тус дүүргийн 1-6 дугаар хорооны Сууц өмчлөгчдийн холбоодын байруудад 2014 оны эхний 9 сард 39 гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд үүнээс хулгайн гэмт хэрэг 17,  дээрэм 4,  бусдын бие махбодид гэмтэл учруулсан 12, нас барсан 6 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн нь Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  хангалтгүй зохион байгуулж байна гэж үзсэн байна.

Дүүргийн зарим Сууц өмчлөгчдийн холбоод хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байсан байна. Тухайлбал:

1 дүгээр хорооны 98, “Бат-эвсэг” Сууц өмчлөгчдийн холбооны 18 дугаар байрны подвальд “Билляард”-д үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болон “Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн  мөн 2 дугаар хорооны “Мянгат” Сууц өмчлөгчдийн холбоо нь 25 дугаар байранд “Уянга” нэртэй  Караоке ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг зөрчил шалгалтаар илэрч Цагдаагийн  байгууллагаас захиргааны арга хэмжээ авсан байна.

Сууц өмчлөгчдийн холбоодод гарсан зөрчил дутагдалын талаар Дүүргийн засаг даргад мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан