Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гантамир гэгч УИХ-ын гишүүний зөвлөхийг залилжээ

АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хууль бусаар албан тушаалд томилогдсон гэж иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Үүнийг нь ҮХЦ нягталж үзээд маргаан үүсгэхээс татгалзсан байна. Харин энэ мэдээлэлтэй нь зэрэгцээд А.Гантамир гэгч нь хэн бэ гэсэн баримтууд ил боллоо. Тухайлбал, түүнийг хуульч хэмээн гэрээ хийсэн мөртлөө үүргээ биелүүлэлгүй залилсан талаар баримт байгаа юм. 2013 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүн С.Одонтуяатай нэг жилийн хугацаатайгаар “Хуулийн төсөлд асуулт, санал боловсруулах, хууль сурталчлах” ажил, үүрэг гүйцэтгэнэ хэмээн 10 сая төгрөг авсан гэнэ. Гэтэл мөнгөө аваад сураггүй алга болсон байна. 2013 онд А.Гантамир гэгчтэй гэрээ байгуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хуулийн зөвлөх    Д.Мөнхдэлгэртэй нэг жилийн хугацаанд удаа дараа А.Гантамиртай холбогдохыг оролдсон боловч элдэв шалтаг тоочин улмаар сураг тасарсан аж. С.Одонтуяа гишүүний хуулийн зөвлөх Д.Мөнхдэлгэр түүнийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хэргээр хуулийн байгууллагад хандах гэтэл утсаа байнга сольж, гэрийн хаяг тодорхойгүй зэргээр асуудал үүсч байжээ.  Д.Мөнхдэлгэрийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж ажлаас нь халсан байна.
Харин сураг тасраад байсан А.Гантамир гэгч жилийн дараа гэнэт гарч ирээд Б.Хурцыг хууль бусаар томилогдсон, УИХ-ын дарга З.Энхболдод ашиг сонирхлын зөрчил үүссэн байна хэмээн шударга иргэн болж ярих болов. Хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилдог. Энд УИХ-ын гишүүнийг хулхидан 10 сая төгрөгийг нь завшсан хүн бусдад хариуцлага тооцох тухай ярих хэр зохимжтой вэ гэсэн асуулт гарч ирж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан