Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗД-ийн АЭХ-ноос Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриалав


Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Нарангуатай уулзаж ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулган болсон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн дөрөв­дүгээр чуулган аравдугаар сарын 30-нд чуулсан. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн манлайлал, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлэх, ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч зуу, зуун эмэгтэйчүүд, ардчиллыг дэмжигч Монгол бүсгүйчүүдээ төлөөлсөн төлөөлөгч бүсгүйчүүд энэ чуулганд оролцдогоороо онцлогтой.
Ардчилсан намыг хүчтэй, нөлөө бүхий зорилготой ардчиллыг түгээн дэлгэрүүлэх итгэл үнэмшилээ хамгаалж үлдэх чадвартай байлгахын тулд нам доторх өөрчлөлт шинэчлэлийг манай намын эмэгтэй 20 гишүүн манлайлан оролцож байсан. Бүсгүйчүүд маань өвлийн тэсгим хүйтэнд суулт хийж, шударга үнэний төлөө тэмцэж байсан. Ингэж итгэл үнэмшил, ирээдүйнхээ төлөө тэмцэж чадсан бидний бүсгүйчүүд өнөөдрийн ялалтын суурийг тавилцсан гавьяатай. Тиймээс өнөөдрийг бүтээсэн эрчээрээ ирээдүйг зорих нь бидний эрхэм зорилгын нэг гэдгийг хэлэхэд таатай байна.

-Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулганы онцлог юу байв?
-Чуулганаар Ардчил­сан эмэгтэйчүүдийн холбоо­­ноос өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа гишүүд, төлөөлөгчдөдөө танилцууллаа. Мөн шинэ дүрмийг танилцуулан зөвлөлдөх зөвлөл болон хяналтын хорооны гишүүдийг сонголоо. Чуулганд оролцсон гишүүдийн саналаар төлөөлөгч бүсгүйчүүдийг Зөвлөл­дөх зөвлөлийн ги­шүү­дээр, нэр бүхий гурван гишүүнийг хяналтын зөвлө­лийн гишүүдээр сонгосон.
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн үеэр сурталчилгаанд ажилладаг шадар туслагч, ухуулагчдын 90 гаруй хувь нь бүсгүйчүүд байдаг юм. Тиймээс Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос улс төр дэх болон улс орны хэмжээнд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд цаашид анхаарч ажиллах болно. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд эмэгтэй улстөрчдийн квотыг нэмэгдэх нөхцөл боломж өнөөдөр хангалтгүй байгаа. Үүнд өөрчлөлт оруулахын тулд манай холбооноос анхаарч ажиллаж байна.

-Дөрөвдүгээр чуулганд оролцсон эмэгтэйчүүд эв нэгдлийг сахиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талаар уриалга гаргасан гэж сонслоо. Энэ талаар?
-Чуулганд оролцсон нийт гишүүд, төлөөлөгчдөөс Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдэд хандаж, 25 жилийн ойн босгон дээрээ Ардчилсан нам анх удаа бүх шатны сонгуульд ялсан. Ийм учраас бидэнд ялалтаа бататгаж, ард түмэн, сонгогчдынхоо өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, итгэлийг дааж ажиллах нь бидний үүрэг. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулганаар уриалга гаргасан. Уриалгаараа бид улс орны болон иргэд олны сэтгэл санааг түвшин байлгаж, хөгжил дэвшилд хүрэхэд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ҮЗХ-ны гишүүдийн эрх үүргийн нэг. Төр засаг нь  тогтвортой байх нь нийгмийн амьдрал, иргэдийн амьжиргаанд тустай гэдгийг санаж, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж байгаа.

-Ардчилсан эмэгтэй­чүү­­­дийн чуулганд Баян­­зүрх дүүргийн Ард­чил­­сан намын дарга оролц­дог уу. Ер нь танай хол­бооны гишүүнчлэл хэр ардчилалтай байдаг вэ?
-Ардчилсан эмэгтэй­чүүдийн чуулганд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа зочноор оролцож, мэндчилгээ дэвшүүлдэг. Гишүүнчлэлийн хувьд манай холбоо ардчилал сайтай гэж бодож байна. Манай холбооны хамгийн залуу гишүүн 18, хамгийн настай нь 70 гарсан хүмүүс байдаг. Аливаа зүйлд чин сэтгэлээрээ ханддаг, бас үүссэн асуудалд бид олноороо зөвшилцөж оролцдог болохоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос гаргаж байгаа шийдвэр, уриалга, хийж буй ажил цаг үеэ олсон олны сэтгэлд нийцэж хэрэгжиж чаддаг нь үүнтэй холбоотой гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан