Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ломбардны үйл ажиллагааг хуулиар зохицуулна

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга парламентын тэргүүнд өргөн барилаа. Уг хуулийн төсөл нь иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ болох ломбардны үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилготой аж. Сүүлийн 20-иод жил барьцаалан зээлэх буюу ломбардны үйлчилгээ зах зээлийн тодорхой идэвхжүүлэгч байсан. Санхүүгийн зах зээлийн бусад оролцогч болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт салбарт тодорхой хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Тэдгээр хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажилладаг.
Гэвч ломбардны зээл олгох үйл ажиллагааг эрхлэх этгээдийн хяналт, хариуцлага, тусгай зөвшөөрөл маш дутмаг зохицуулалттай, ямар ч хяналтгүй байгааг хууль санаачилсан гишүүн Г.Уянга төслөө өргөн барихдаа тайлбарлав. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэж, тодорхой зохицуулалттай болгох, нийгэмд бий болгож буй шударга бус, сөрөг үзэгдлийг арилгах хэрэгцээ, шаардлага нь энэ хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл болсныг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан