Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭДЭГДЭЛ

Хүннү Эйр компанийн 2014 оны 11 сарын 03-ны өдрийн Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатсанд компанийн зүгээс зорчигдоосоо хүлцэл өчиж байна. Саатсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, 11 сарын 04-ны өдрийн МИАТ ХК нислэгээр Улаанбаатар хотод авч ирсэн болно.
Агаарын хөлгийн түрээслүүлэгч, түрээслэгч компанийн хооронд давхар түрээслэх болон бусад асуудлаар үүссэн үл ойлголцол, маргаанаас шалтгаалан агаарын хөлөг саатсан бөгөөд агаарын хөлгийн түрээслэгч, түрээслүүлэгч 2 талын хэлэлцээр яг одоогоор явагдаж байгаа тул уг хэлэлцээр дуусмагц дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

ХҮННҮ ЭЙР КОМПАНИ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан