“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохоор хэлэлцлээ
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлана
УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа
Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО
“Талх чихэр” ХК импорт орлох жигнэмэг үйлдвэрлэж эхэллээ
“Талх чихэр” ХК-ийн жигнэмэгийн үйлдвэрт одоогоор импортын бүтээгдэхүүн орлох 22 төрлийн жигнэмэг, найман төрлийн өрмөнцөр үйлдвэрлэн Монгол улсын өнцөг булан бүрт түгээж, бүх сүлжээ дэлгүүр, хөдөө орон нутагт борлуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2003 онд Тайваний сахарын болон хатуу төрлийн жигнэмэг үйлдвэрлэх шугам, 2010 онд Хятад улсаас өрмөнцөрийн шугам, боодлын автомат машин шинээр авч суурилуулан үйлдвэрлэлийн жигд ажиллагаа ханган ажиллаж мөн л үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байсан.
Тэгвэл 2004 оноос эхэлсэн инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 оны хооронд Тайванийн ZHUHAI HUAPU FOOD MACHINERY MANUFACTURING CO.,LTD үйлдвэрийн HP DJ 1200 маркийн бүрэн автомат жигнэмэгийн шугам суурилуулж Жигнэмэгийн үйлдвэрээ өргөтгөн, техник, технологийг иж бүрэн шинэчлэл хийж дуусаад нээлтээ хийсэн нь энэ. Ингэснээрээ Европын хэрэглэгчдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ боловсруулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой болж байна.

Тус байгууллага технологийн шинэчлэлээс гадна микробиологийн болон химийн үндсэн хоёр лабораторид мэргэшсэн инженерүүд ажиллуулж, үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрт тогтмол шинжилж чанарын шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ үндэсний хариуцлагатай байгууллага гэдгээ илтгэдэг билээ.

Нээлтийн үеэр “Талх чихэр” ХК-ийн Жигнэмэгийн үйлдвэрийн захирал Д.Дандар ““Талх чихэр” ХК Монголын манлай үйлдвэрийнхээ хувьд стратегийн төлөвлөл, инновацийн шинэчлэлийн хүрээнд тоног төхөөрөмжөө дэлхийн шилдэг брэндээр солино. Технологио ч шинэчилж байна. Өнөөдөр ашиглалтад орж байгаа жигнэмэгийн үйлдвэр бол өдөртөө зургаан тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Герман, Итали, БНХАУ-ын хамтарсан тоног төхөөрөмж бүхий үйлдвэр ашиглалтад оруулснаар дэлхийд алдартай бүтээгдэхүүнтэй ойролцоо, өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа юм. Эхний ээлжинд шугам ашиглалтад орсноор таван төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэллээ. Цаашид диатиз болон сахарын өвчтэй хүмүүст зориулсан, эрүүл мэндэд ээлтэй жигнэмэг үйлдвэрлэх шаардлага тулгарч байна. Тийм учраас Германы технологич нартай хамтран ажиллах гэрээ хийсэн. Цаашид хэрэглэгчдэдээ эрүүл чанартай бүтээгдэхүүн хүргэх боломж бүрэн байна. Бид дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах боломж харж байна. Эхний ээлжинд гаргаж байгаа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч энэ тоог гаргасан” гэсэн юм.

Европын оронд үйлдвэрлээд олон жилийн түүх агуулсан жигнэмэгүүдийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй болсон учраас тэдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэх албан ёсны эрхийг ч мөн авсан нь хамгийн таатай мэдээ байлаа.
Рут Вейкфийлд гэгч хоол судлаач эмэгтэй 1930-аад оны эхээр Массачусетс мужийн Витмен хотноо өөрийн эзэмшлийн зоогийн газар болох “Toll House” ресторандаа анх Cookies жигнэмэг хийж эхэлсэн нь өдгөө дэлхий даяар алдаршиж, улс орон бүрт үйлдвэрлэл болон хөгжжээ. Тэрээр нэгэн үйлчлүүлэгчдээ шоколадтай жигнэмэг хийж өгөх гэсэн боловч түүний хэрэглэж заншсан шоколад нь дууссан учраас Nestle-гийн шоколад хэрэглэн жигнэмгээ хийж. Жигнэж болгосны дараа түүнд хольсон шоколад нь хайлалгүй хэвээр үлдсэн нь түүнд шинэ нээлт болжээ. Ийнхүү тэрээр бүхэл шоколад бүхий жигнэмэгээ үйлдвэрлэж, дэлхийд алдаршсан байна. Тэгвэл яг энэ технологиор “Талх чихэр”-ийнхэн cookies жигнэмэг үйлдвэрлээд эхэлжээ.

Мөн дэлхийд алдартай Орео жигнэмэгийг ч мөн Монголдоо үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэсэн газрынхаа нэрээр алдаршиж, 1912 онд худалдаанд гарснаасаа хойш АНУ-д хамгийн их хэмжээгээр борлуулагдсан жигнэмэг болсон тус бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэр АНУ-ын Виржиния мужийн Ричард хот дахь Nabisco компанийн үйлдвэр. Харин Азийн хэрэгцээг Пакистан, Индонези, Энэтхэг болон Хятад улсад байрлах үйлдвэрүүд хангадаг. Европ тивд борлуулдаг Орео жигнэмэгийг Испани улсад үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд Украйн болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад үйлдвэрлэдэг болсон. Тэгвэл монголчуудын идэх дуртай энэхүү жигнэмэгтэй өрсөлдөхүйц өнгө үзэмж, амт чанартай бүтээгдэхүүнийг анх удаа “Талх чихэр” ХК үйлдвэрлэж, “Какао” нэртэйгээр хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа нь бахдам амжилт билээ.
Европоос Орос улс руу чиглэсэн транзит тээвэр хаагдсан учраас Монгол Улсад тус улсаар дамжин ирдэг зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасраад байгаа. Тэр хэрэглээний багагүй хувийг жигнэмэг эзэлдэг байсан бол одоо түүнийг орлох, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч эхэлж байгаа нь цаг үеэ олсон хэрэг болж байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ““Талх чихэр” компани 30 жилийнхээ ойн хүрээнд шинэ үйлдвэр ашиглалтад оруулж байгаа нь улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед маш том хөрөнгө оруулалт болж байна. Энэ үйлдвэрийг дагаад ажлын байр, дотоодын нийт бүтээгдэхүүний тоо өсч байна. Тэгэхээр Монголын эдийн засгийг тогтворжуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ орууллаа. Тус байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан зөв зүйтэй үйл ажиллагаа явуулдаг учраас Монголын топ байгууллагуудын нэг болсон. Европоос Орос руу дамжин ирдэг транзит тээвэр зогссон энэ үед өндөр хүчин чадалтай жигнэмэгийн үйлдвэр нээлтээ хийж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо” гэв.





bolj l bn. ghdee ter surtalchilgaan deeree dunguj huld orj bga pamperstai, shudd ni guitsed urgaagui huuhed iim ih chihertei pecheni barchihssan zogsoj bga ni mash haramssaltai sanagdaj bn
Дотоодын үйлдвэрийн жигнэмэгийг зөвхөн “Янзага” печениэр төсөөлдөг цаг ард хоцорчээ. “Талх чихэр” ХК үйлдвэрлэлээ өргөжүүлж, бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэхийн хэрээр дотоодын үйлдвэрийн жигнэмэгийн түүхийг зузаатгасаар.
1984 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан тус байгууллага энэ жил 30 жилийнхээ ойтой золгож буй. Түүхэн ойгоо тохиолдуулж хэрэглэгчдэдээ олон бэлэг өргөн барьж байгаагийн нэг нь жигнэмэгийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан явдал байв. Өчигдөр тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ “Баянгол” зочид буудалд боллоо.
Үйлдвэрийн өргөтгөл
“Талх чихэр” ХК-ийн жигнэмэгийн үйлдвэрт одоогоор импортын бүтээгдэхүүн орлох 22 төрлийн жигнэмэг, найман төрлийн өрмөнцөр үйлдвэрлэн Монгол улсын өнцөг булан бүрт түгээж, бүх сүлжээ дэлгүүр, хөдөө орон нутагт борлуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2003 онд Тайваний сахарын болон хатуу төрлийн жигнэмэг үйлдвэрлэх шугам, 2010 онд Хятад улсаас өрмөнцөрийн шугам, боодлын автомат машин шинээр авч суурилуулан үйлдвэрлэлийн жигд ажиллагаа ханган ажиллаж мөн л үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байсан.
Тэгвэл 2004 оноос эхэлсэн инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 оны хооронд Тайванийн ZHUHAI HUAPU FOOD MACHINERY MANUFACTURING CO.,LTD үйлдвэрийн HP DJ 1200 маркийн бүрэн автомат жигнэмэгийн шугам суурилуулж Жигнэмэгийн үйлдвэрээ өргөтгөн, техник, технологийг иж бүрэн шинэчлэл хийж дуусаад нээлтээ хийсэн нь энэ. Ингэснээрээ Европын хэрэглэгчдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ боловсруулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой болж байна.

Тус байгууллага технологийн шинэчлэлээс гадна микробиологийн болон химийн үндсэн хоёр лабораторид мэргэшсэн инженерүүд ажиллуулж, үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрт тогтмол шинжилж чанарын шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ үндэсний хариуцлагатай байгууллага гэдгээ илтгэдэг билээ.

Нээлтийн үеэр “Талх чихэр” ХК-ийн Жигнэмэгийн үйлдвэрийн захирал Д.Дандар ““Талх чихэр” ХК Монголын манлай үйлдвэрийнхээ хувьд стратегийн төлөвлөл, инновацийн шинэчлэлийн хүрээнд тоног төхөөрөмжөө дэлхийн шилдэг брэндээр солино. Технологио ч шинэчилж байна. Өнөөдөр ашиглалтад орж байгаа жигнэмэгийн үйлдвэр бол өдөртөө зургаан тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Герман, Итали, БНХАУ-ын хамтарсан тоног төхөөрөмж бүхий үйлдвэр ашиглалтад оруулснаар дэлхийд алдартай бүтээгдэхүүнтэй ойролцоо, өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа юм. Эхний ээлжинд шугам ашиглалтад орсноор таван төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэллээ. Цаашид диатиз болон сахарын өвчтэй хүмүүст зориулсан, эрүүл мэндэд ээлтэй жигнэмэг үйлдвэрлэх шаардлага тулгарч байна. Тийм учраас Германы технологич нартай хамтран ажиллах гэрээ хийсэн. Цаашид хэрэглэгчдэдээ эрүүл чанартай бүтээгдэхүүн хүргэх боломж бүрэн байна. Бид дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах боломж харж байна. Эхний ээлжинд гаргаж байгаа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч энэ тоог гаргасан” гэсэн юм.

Европын алдартай жигнэмэгүүдийг Монголдоо
Европын оронд үйлдвэрлээд олон жилийн түүх агуулсан жигнэмэгүүдийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй болсон учраас тэдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэх албан ёсны эрхийг ч мөн авсан нь хамгийн таатай мэдээ байлаа.
Рут Вейкфийлд гэгч хоол судлаач эмэгтэй 1930-аад оны эхээр Массачусетс мужийн Витмен хотноо өөрийн эзэмшлийн зоогийн газар болох “Toll House” ресторандаа анх Cookies жигнэмэг хийж эхэлсэн нь өдгөө дэлхий даяар алдаршиж, улс орон бүрт үйлдвэрлэл болон хөгжжээ. Тэрээр нэгэн үйлчлүүлэгчдээ шоколадтай жигнэмэг хийж өгөх гэсэн боловч түүний хэрэглэж заншсан шоколад нь дууссан учраас Nestle-гийн шоколад хэрэглэн жигнэмгээ хийж. Жигнэж болгосны дараа түүнд хольсон шоколад нь хайлалгүй хэвээр үлдсэн нь түүнд шинэ нээлт болжээ. Ийнхүү тэрээр бүхэл шоколад бүхий жигнэмэгээ үйлдвэрлэж, дэлхийд алдаршсан байна. Тэгвэл яг энэ технологиор “Талх чихэр”-ийнхэн cookies жигнэмэг үйлдвэрлээд эхэлжээ.

Мөн дэлхийд алдартай Орео жигнэмэгийг ч мөн Монголдоо үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэсэн газрынхаа нэрээр алдаршиж, 1912 онд худалдаанд гарснаасаа хойш АНУ-д хамгийн их хэмжээгээр борлуулагдсан жигнэмэг болсон тус бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэр АНУ-ын Виржиния мужийн Ричард хот дахь Nabisco компанийн үйлдвэр. Харин Азийн хэрэгцээг Пакистан, Индонези, Энэтхэг болон Хятад улсад байрлах үйлдвэрүүд хангадаг. Европ тивд борлуулдаг Орео жигнэмэгийг Испани улсад үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд Украйн болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад үйлдвэрлэдэг болсон. Тэгвэл монголчуудын идэх дуртай энэхүү жигнэмэгтэй өрсөлдөхүйц өнгө үзэмж, амт чанартай бүтээгдэхүүнийг анх удаа “Талх чихэр” ХК үйлдвэрлэж, “Какао” нэртэйгээр хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа нь бахдам амжилт билээ.
Цаг үеэ олсон шинэчлэл
Европоос Орос улс руу чиглэсэн транзит тээвэр хаагдсан учраас Монгол Улсад тус улсаар дамжин ирдэг зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасраад байгаа. Тэр хэрэглээний багагүй хувийг жигнэмэг эзэлдэг байсан бол одоо түүнийг орлох, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч эхэлж байгаа нь цаг үеэ олсон хэрэг болж байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ““Талх чихэр” компани 30 жилийнхээ ойн хүрээнд шинэ үйлдвэр ашиглалтад оруулж байгаа нь улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед маш том хөрөнгө оруулалт болж байна. Энэ үйлдвэрийг дагаад ажлын байр, дотоодын нийт бүтээгдэхүүний тоо өсч байна. Тэгэхээр Монголын эдийн засгийг тогтворжуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ орууллаа. Тус байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан зөв зүйтэй үйл ажиллагаа явуулдаг учраас Монголын топ байгууллагуудын нэг болсон. Европоос Орос руу дамжин ирдэг транзит тээвэр зогссон энэ үед өндөр хүчин чадалтай жигнэмэгийн үйлдвэр нээлтээ хийж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо” гэв.






0 Сэтгэгдэл
r
Yag unen. Arai tom huuhdeer reklam hiihgui. Shud n urgaj ehelj bga huuhded chiher shokolad muu shde
2014.11.05
2014.11.04