Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл 850 сая төгрөгөөр барилга худалдан авна

Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл “Барилга худалдан авах тухай”  захирамж гаргалаа.

Захирамжаар  “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд “ГМ” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах 4 давхар барилгыг 700 сая төгрөгөөр, “Эма энд Би” ХХК-ийн хөрөнгөөр барьсан 2 дугаар Дөчин мянгатын ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах 1 давхар барилгыг 150 сая  төгрөгөөр нийслэлийн өмчид худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Ийнхүү нийт 850 сая төгрөгөөр  барилга худалдан авахаар болсон байна. Одоогоор худалдан авах барилгуудыг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгуулж, комиссын даргаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэл ажиллахаар болжээ. Энэ хүрээнд дээрх худалдан авсан барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан