Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төслийн удирдлагын орчин үеийн хандлагаас суралцлаа


Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрт тусгасны дагуу “Булган аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын зөвлөл томилогдон ажиллаж буй. Тус бодлогод тусгасан ёсоор үйлдвэр шинээр байгуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл, байршлыг нь тогтоохдоо эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэй санал солилцох, хамтарч ажиллах ажлыг эрчимжүүлэхээр “Төслийн удирдлагын орчин үеийн хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээс санаачлан Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан тус дээрх хэлтсийн харьяа агентлагийн удирдлага, албан хаагчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл хамрагдав. Тэд төслийн удирдлагын олон улсын орчин үеийн хандлага, стандарт, стратеги төлөвлөлт, хөгжлийн төслийн амьдралын мөчлөг, үе шатуудад хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлох зэрэг сэдвээр шинэ мэдээлэл, мэдлэг олж авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан