Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Брэнд болсон цамцыг боол эмэгтэйчүүд оёдог байж


Феминист буюу эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгчдийн дунд нэрд гарсан цамцыг Маврики арал дээр боолын хөдөлмөр эрхэлдэг байсан эмэгтэйчүүд оёдог байсан тухай Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
“Феминист хүн ийм байдаг” гэсэн бичээс бүхий богино ханцуйтай цамцыг Их Британид 45 фунтээр зардаг байж. Хүмүүсийг хүйсээр ялган гадуурхахын эсрэг үзэлтэн, ардчилагч гэж рейтингээ нэмүүлэх сонирхолтой хүмүүсийн дотор энэ цамц хамгийн ихээр зарагддаг байжээ. Британийн Засгийн газрын шадар сайд Ник Клегг, лейборист намын тэргүүн Эд Милибэнд нар үүний нэг жишээ гэж болно.
Гэтэл эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний брэнд болсон цамцыг Маврики арлаас гаралтай эмэгтэйчүүд 12 цаг тасралтгүй ажилладаг, нэг өрөөнд 16 хүн хонодог аймшигтай нөхцөлтэй үйлдвэрт оёдог байсныг сэтгүүлчид илрүүлжээ. Ийм нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг боолын хөдөлмөр эрхлэж байсан гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. 45 фунтээр зарагддаг цамцыг оёсны төлөө эмэгтэйчүүд цагт нэг ам.долларын цалин авдаг байсан аж.
Энэ мэдээ гарсны дараа зарим улстөрч, нам, хөдөлгөөнийхэн нэлээд эвгүй байдалд оржээ. Жишээлэхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч “Фоссетийн нийгэмлэг” хөдөлгөөнийхэн энэ мэдээ баримтаар нотлогдвол цамцыг худалдаанаас хураана авна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан