Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зочид буудлаас хэрчиж хэсэглэсэн цогцос олжээ

Гонконгт британийн банкирын буусан зочид буудлын өрөөнөөс хэрчиж хэсэглэсэн хоёр эмэгтэйн цогцос олсон байна. Тэдний нэг нь цагаагийнхан ирэхээс өмнөхөн амьсгал хураасан байжээ. Түүний хоолойг нь хэрчиж нуруу хэсгийг хутгаар зүсч тамласан байсан гэнэ. Харин нөгөөг нь алаад толгойг нь тасдан чемоданд хийж тагтан дээр тавьсан байжээ. Шинжээчид түүнийг лавтай долоо хоног тагтан дээр байсан гэж таамаглаж байна.
Хамгийн сонирхолтой нь зочид буудалд буусан британи эр өөрөө цагдаад дуудлага өгсөн байна. Түүнийг нэгжих үеэр гар утсан дээрээ авсан цогцоснуудын зураг, өрөөнд нь секс тогтлоом, кокаин, аллага үйлдсэн байж болох хутга гарсан байна.
Энэ хэргийн улмаас Гоноконгт хоёр жилийн өмнөөс оршин сууж байгаа Лондонгийн иргэн  29 настай  банкирыг баривчилсан байна. The Daily Mail-ын мэдээлснээр 25-30 насны энэ хоёр эмэгтэй зүүн өмнөд Азиар явж биеэ үнэлдэг байсан бололтой.
Цагдаагийнхан сэжигтнийг саатуулан хэргийг шалгаж эхэлсэн ч нэрийг нь дурдаагүй байна.

0 Сэтгэгдэл
Iim medee yah gj oruuldag bnaa buun har energitei site yuma
Хамгийн их уншсан