Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар тархаж байгаатай холбоотойгоор айдас түгшүүртэй байгаа хэдий ч Нью-Йорк хотын гудамжуудад Хэлловиний хувцас өмссөн олон хүн цуглажээ.
Намрын ургац хураалтыг тэмдэглэж, муу ёрын сүнсүүдийг хөөхийн тулд жил бүрийн 10 дугаар сарын 31-нд энэ наадмын тэмдэглэдэг юм.
Өнгө өнгийн хувцсаар гоёсон хүмүүс хулуу болон Хэлловинтэй холбоотой бусад зүйлийг барин Манхаттэн дүүргийн төвөөр баярын жагсаал хийсэн байна.
“Эбола”-тай холбоотойгоор энэ онд уг арга хэмжээнд оролцогчдын тоо буурч магадгүй гэж зохион байгуулагчид нь үзэж байсан ч урьд өмнөх жилүүдийнхээс хамаагүй олон буюу хоёр сая гаруй оршин суугч оролцжээ.
Харин “Лалын улс” бүлэглэлийн босогчид террорист халдлага үйлдэж болзошгүй гэж үзэн тус хотын албаны хүмүүс цагдаа нарыг нэмж байрлуулсан байна.