Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдээ гудамжинд хаясан Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ


Хэдхэн өдрийн өмнө дөнгөж төрсөн хүүхдээ гудамжинд хаясан тухай бид мэдээлсэн. Хэрэг явдал энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн шүүхийн байрны хажууханд нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан юм.

Цагдаагийн байгууллагынхан хүүхдийг олох үед хэдийнээ нас барсан байжээ. Ингээд нярайг хэн хаясныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Тэгвэл нярайн ээж нь СХД-ийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан Б гэгч байжээ. Тэрбээр хүсээгүй жирэмслэлтээ гэрийнхнээсээ нууж явсаар хүүхдээ төрүүлсэн бөгөөд тэжээж чадахгүйн улмаас гудамжинд хаясан хэмээн мэдүүлсэн байна.

Манай улсын хуулинд эцэг, эх нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг заалт байдаг аж. Тиймээс нялх үрээ хаясан Б-д эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан