Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнхжин өсвөрийн даамчдын ДАШТ-ийн мөнгөн медальтан болов

Эстонийн нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчдаас охидын 8-10 насанд Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд эхэлж, энэ бямба гарагт өндөрлөсөн уг тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид өрсөлдсөн юм. Энэхүү 8-10 насанд 12 орны 28 даамчин өрсөлдөж Беларусын Ч.Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын С.Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ. Манай улсаас 12 даамчин өсвөрийн ДАШТ-д оролцсоноос мөнгөн медаль, шагналт V байр тус бүр нэгийг эзэлсэн амжилтыг үзүүлэв.

Энэ оны VI сард Тайландад болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн Б.Мөнхжин энэ удаа мөнгөн медальтан боллоо. Тэрбээр өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн хоёр дахь тамирчин болов. 2013 онд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртэж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан