Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ус сувгийн гурван ажилчин хорджээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн гүнд хуримтлагдсан лагийг цэвэрлэхээр нүхэн хонгил руу орсон хоёр ажилчин хорт хийнээс болж ухаан алдан унажээ.

Тэднийг аврахаар араас нь орсон бас нэг ажилчин хийнд цохиулжээ. Тэднийг эмнэлэгт аваачсан боловч биеийн байдал тааруухан байгаа аж. Уг мэдээллийг ус сувгийнхан нууцалж сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байна. Харин эмнэлэгт хэвтэж буй ажилчны ар гэрийнхэн мэдээлсэн юм.

Ж.Батсайхан
http://www.montsame.mn

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан