Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ялын хэрэгжилтийн талаар зөвлөгөөн зохион байгуулжээ


Увс аймгийн прокурорын газраас  санаачлан Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албатай хамтаран зөвлөлгөөн зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нараас гадна тэдний хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг хамруулж ялын биелэлт, хэрэгжилтийн талаар уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.

Дээрх зөвлөлгөөнд хяналтын прокурор С.Нандинцэцэг “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд”, Цагдаагийн газрын олон нийтийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Ү.Баасанжав “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнгууд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг холбогдох хор хөнөөлийн талаар”  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч д/ч Д.Пунсал “Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнгууд анхаарах асуудлуудын талаар тус тус мэдээлэл хийж сургалт зохион байгуулсан байна.

Мөн хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс мэргэжилтэн Р.Батчимэг  “Ажилд орох боломж, үнэ төлбөргүй иргэний бүртгэлд бүргүүлэх, төсөлд хамрагдах нь”  зэрэг сэдэвээр мэдээлэл хийсэн байна.

Цаашид хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудад дахин гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх, талаар үүрэг даалгавар өгч ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан