Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээвэр 13:30-17 цагийн хооронд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилнэ


Нийслэлийн 375 жилийн ойн баярыг тохиолдуулан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зорчигчдод хөнгөлөлттэй үнээр үйлчлэх уриалга гаргасныг их багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж, байгууллага дэмжсэн байна. Үүний дагуу “Нийслэлийн өдөр”-өөр буюу 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутаас 17 цаг хүртэл нийтийн тээврийн их багтаамжийн   автобус 200 төгрөгөөр троллейбус үнэгүй иргэдэд үйлчилнэ. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хот орчмын Өлзийт хороолол-Нарны гүүр-Төв номын сан, Туул тосгон-Буянт ухаа спорт цогцолбор, Био-Сонсголон-Вокзал, Био-Морингийн даваа-120 мянгат чиглэлд 200 төгрөг, харин бусад хот орчмын 11 чиглэлд  50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж Нийслэлчүүддээ баярын хүндэтгэл үзүүлж, бэлэг барьж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан