Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” маргааш болно


Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” маргааш 09 цагаас Хангарьд ордны 14 давхарт болох юм байна.

Түүхт ойн баярын хүндэтгэлийн чуулганд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар болон Бүгд найрамдах Турк улсын Анкара хот, Япон улсын Мияаконожо хот, АНУ-ын Денвер хот, БНСУ-ын Тэжон хот, БНХАУ-ын Бээжин, Эрээн хотын удирдлагын төлөөлөл оролцох гэнэ. Мөн үеэр Улаанбаатар хоттой ах дүү хотын найрамдалт харилцаатай зарим хотуудын дарга нарын баярын илгээлтийг уламжлах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан