Сармис бол хамгийн супер хүнс гэдгийг одоо дэлхий нийтээр мэдэх болсон. Аливаа халдвар, вирусын гаралтай өвчний эсрэг тэмцэхээс гадна хүний дархлааг хамгийн сайн дэмждэг энэ ногоог хүнс хоолондоо хэрэглэснээр амт чанарыг нь сайжруулж, давсны хэрэглээг бууруулдаг. Хоолон дахь давсны орцыг бууруулна гэдэг бөөрний эрүүл мэндэд үнэлж баршгүй тустай. Антиоксидантаар баялаг сармисыг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хорт хавдар үүсэхээс ч сэргийлнэ. Сармистай адил хоолыг амт оруулахад тун чухал үүрэгтэй сонгино ч бас эрүүл мэндэд хэрэгтэй ногооны нэг. Сонгино нь сармистай адил антиоксидант ихээр агуулдаг болохоор хорт хавдар, зүрх судасны өвчний эсрэг үйлчилдэг. Гэхдээ сонгиныг түүхийгээр нь идвэл аливаа үрэвсэл, вирусийн эсрэг үйлчилгээ нь илүү сайн гэдгийг санах хэрэгтэй.