Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хянган аймгийн бизнес эрхлэгчид манай улсад

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн бизнес эрхлэгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэд "Мишээл экспо" төвд Хянганы бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт зохион байгуулах юм.

Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой, хамтран ажиллах түнш хайж буй 100 гаруй салбарыг төлөөлсөн бизнес эрхлэгчид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг илүү сонирхож буйгаас гадна хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг ч анхаарч байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, монголын борц худалдан авах саналыг тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан