Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний бодлого хэлэлцэв


УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хорооны хурал­даанаар Монголбанкны ерөнхийлөгч эдийн засгийн орчин, 2013-2014 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулав.
Монголбанк, түүний Мөнгө­ний бодлогын зөв­лө­­­лөөс эдийн засгийг тогтвор­жуулах, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, тэнц­вэртэй өсөлтийг дэмжих, санхүүгийн салбарыг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн олон чухал шийдвэрүүд гаргаж, тодорхой хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дүнд 2013-2014 онд болзошгүй хямралаас сэргийлсэн гэж дүгнэлээ.

Мөн инфляцын бүтцэд зарчмын өөрчлөлт гарч, нийт инфляцид нийлүүлэлтийн гаралтай барааны үнийн өсөлтийн эзлэх хэмжээ 40-5 хувь болж буурчээ. Манай улс эдийн засагт гаднаас орж ирэх валютын урсгалаа сайжруулж чадвал импортын барааны үнийн өсөлт, дотоодын бусад барааны үнийн өсөлтийн инерци эрс буурна. Ингэснээр инфляц дунд хугацаанд зорьж байгаа долоон хувийн түвшинд хүрч тогтворжих боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаар өрх гэрийн зардлын бүтцийг зохистой болгох замаар нийгмийн дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогыг 2013 онд эхлүүлснээр хуримтлал хийдэг өрхийн тоо жил гаруйн хугацаанд 61 мянгад хүрч 2.1 дахин өсчээ. Дундаж давхаргын хуримтлал өсөх тусам дунд, урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх нэг чухал нөхцөл бүрдэх юм.

Манай улсын эдийн засагт гадаад худалдаа тэнцвэржих эерэг хандлага энэ онд гарч байгаа. Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа тул төлбөрийн тэнцлийн дарамт арилахгүй байна. Энэ нь эдийн засгийн өсөлт удаашрах, инфляц өндөр байх, зээлийн өсөлт саарах, бодит сектор болон санхүүгийн салбарт эх үүсвэр хомсдох, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нэмэгдэхэд тус тус нөлөөлж байна гэж Монголбанк дүгнэжээ. Тиймээс ирэх оны мөнгөний бодлого нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэх аж. Эдийн засгийн байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан