Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+15°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Хэрүүлийн дараа…

Сайна байцгаана уу? Ах нь энэ жил 50 хүрч байна. Эхнэртэйгээ ханилаад 25 жил болж байна. Одоо 4 сайхан хүүхдүүдтэйгээ хангалуун сайхан л амьдарч байна. Анх нэг авдар нэг ортой л айл гэр болж суугаад одоо хүртэл жаргал зовлонгийн аль ч үед хамт байж чадсан ханьдаа үнэхээр их баярладаг. Одоо үед ганц хэрүүлийн гайгаас болж бяцхан хүүхдүүд өнчирч байгаад ах нь битүүхэндээ санааширч л сууна. Манай гэр бүл ч бас хэрүүлийн сүүдэрт хангалттай л байж үзсэн, мэдээж салах дээрээ хүртэл тулж л байлаа. Ах нь хэдэн жилийн өмнөөс нэг арга хэрэглэж эхэлсэн юм аа. Хүн уур бухимдалтай үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө барих тийм ч амаргүй. Тиймээс хэрүүл үүсэхээс сэргийлэх эсвэл дундуур нь бууж өгөх зэрэг нь их хэцүү шүү дээ.
Харин би хэрэлдсэнийхээ дараа ганцаараа суугаад захиа бичиж эхэлдэг байлаа.

Хэлье гэж бодсон бүх уур бухимдлаа бүгдийг нь захиандаа шингээчихээд тайвшраад ирэхээрээ тэр захиагаа өөрөө уншиж үзээд өөрийнхөө алдааг өөртэйгөө л зөвлөлдөж дотроо боддог байсан. Дараа нь дахиад захиа бичнэ. Гэхдээ энэ удаад эхнэрийнхээ сайхан талууд бас надад хэлж байсан сайхан үгс мөн анх танилцаж байсан дурсамж эхнэртээ өгч байсан амлалтуудаа санаж эхэлдэг. Тэгээд эхнийхээ уур бухимдлын захиаг урж хаячихаад нөгөө сайхан захиагаа эхнэртээ өгдөг боллоо. Эхэндээ хэцүү байсан ч хэрүүлийн үед шүдээ зууж байгаад чимээгүй болчихоод гараад явчихна. Тэгээд л нөгөө уур бухимдлаа захиагаар гаргадаг болсон юм. Сүүлдээ ч хэрүүл бага багааар намжсаар байгаад одоо хааяа маргалдах үе гарсан ч асуудал их эвээр шийдэгддэг болсон. Эхнэрийнхээ сайхан зангуудыг бодохоор нэг л сэтгэл сэргээд хайрламаар санагддаг юм байна лээ.

дэлгэрэнгүйг http://www.cekc.mn/2014/10/%D1%85%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан