Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тариаланчид буудайтайгаа өвөлжих нь хэмээн сүрдүүллээ

Тариаланчид буудайтайгаа өвөлжих нь хэмээн сүрдүүллээ


Тариалан эрхлэгчид энэ жил дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тэгвэл “Улаанбаатар гурил” ХХК нь ОХУ-аас их хэмжээний чанарын шаардлага хангахгүй, хортон шавьж бүхий улаан буудай импортоор оруулж ирсэн хэмээн тариаланчид хэвлэлийнхэнд хандав. Ургац хураалт ид явагдаж байхад ийнхүү ямар ч шинжилгээ зөвшөөрөлгүйгээр буудай оруулж ирсэнд тариаланчид гомдолтой байгаа гэнэ.
Тус компани импортоор буудай оруулж ирэхтэй зэрэгцэн бусад гурилын үйлдвэрүүд ч улаан буудай худалдан авахаа зогсоожээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр тариаланчдын ургацыг хэн авах нь тодорхойгүй болсон  аж. Бид зөвхөн нэг талын байр сууринаас мэдээлэлд хандахыг хүссэнгүй. Тиймээс Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн холбоо болон “хэргийн эзэн” болоод байгаа Улаанбаатар гурил ХХК-ийн байр суурийг тодруулсан юм.

Энэ талаар Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн холбооны дарга Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Импортоор буудай оруулж ирсэн тухай яригдаж байна. Хэдий хэмжээний ямар чанартай буудай оруулж ирсэн гэж та бүхэн батлаад байгаа юм бэ?
-Улсын ургацын баланс гараагүй, ид хураалтын үеэр “Улаанбаатар гурил”-ын эзэн Баатарсайхан ОХУ-аас импортоор удаан жил хадгалсан, хортон шавьж бүхий чанар байдал нь алдагдсан хүнсэнд тохирохгүй улаан буудайг хорио цээр гааль хяналтын ямар ч шинжилгээгүйгээр хашаандаа буулгах гэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Саяхан Ерөнхийлөгч Элбэгдорж импортоор буудай оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй, тэгэхгүй бол үндэсний үйлдвэрлэгч тариаланчдаа унагаах болно гэж анхааруулсан.
Гэтэл хямд үнэтэй гээд хүнсэнд тохирохгүй улаанбуудайг хууль зөрчин оруулж ирсэн байна.  Энэ нь биднийг буудайгаа хурааж дуусаагүй байхад үнэ унагаах гэсэн ёс суртахуунгүй үйлдэл гэж үзэж байна. Тухайн улсын хүнсний тусгаар байдал гэж улс орон зах зээлээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж буй чадамжийг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл ҮХААЯ-ны удирдлагууд дотоодын үйлдвэрлэлийг нурааж, энэ салбарыг самарлаа.

-Тариаланчдын зүгээс чухам ямар шаардлага хүсэлт тавьж бидэнд хандаад байгаа юм бэ?
-Импортоор оруулж ирсэн улаан буудай нь ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын шинжилгээний дүгнэлт гарсны дараа гааль хяналтын бүсээс гарах ёстой. Гэтэл ямар ч шинжилгээ хийгээгүй, холбогдох газрууд мэдээгүй байхад хашаандаа буулгаж байна. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Орж ирсэн буудайнд цацрагийн шинжилгээ хийлгэх, цагдаагийн байгууллагаар лац ломбыг шалгуулж дүгнэлт гарсны дараа дээж авах, тариаланчдын холбооноос төлөөлөл байлгах, бусад давтан шинжилгээг гуравдагч оронд хийлгэх, чийглэг хуучин агуулахад буудай удаан хадгалахад ОХУ-аас хэрэглэдэг химийн хорт бодисын үлдэгдлийг шалгахыг шаардана. Мөн байгууллагын хашаанд байхдаа солигдож холигдох эрсдэлтэй тул шинжилгээний дүн гартал гаалийн хяналтын талбайд оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь  мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс нам болж талцахгүй иргэдийн хүнсний аюулгүй байдлыг бодож шударга ажиллахыг  л тариаланчид хүсч байна.

-Тариаланчид буудайн үнээ өндөр хэлээд байхад импортын буудай оруулж ирэх нь аргагүй юм биш үү?
-Яамнаас өртөг зардлаа тооцож үзээд буудайн үнийг тонн нь 500 мянга орчим байхад болно гэсэн. Бидний зүгээс 550 мянга болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч гурвалсан гэрээ хийх хэрэгтэй гэсний дагуу яаман дээр очиход “Тариаланчид гарч бай, гурил үйлдвэрлэгч нартай эхлээд ярилцана” гээд уулзаагүй. Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр бараг 400 тэрбум төгрөгийг гурилын үйлдвэрүүдэд маш бага хүүтэй тараасан. Монголын хөрсөнд ургасан ургацаар гурил үйлдвэрлэхэд нэг килограмм нэгдүгээр гурил 730 төгрөг байх юм байна гэж тохирчихоод дараа нь 580 байна гэж буцсан. Эцэстээ 850 төгрөг байхад болно гэж тохироод авсан мөнгөө валют болгож  ОХУ-аас чанарын шаардлага хангахгүй буудай оруулж ирж байгааг ёстой ойлгохгүй юм. Тариаланчид буудайтайгаа талбай дээрээ өвөлжих хүнд байдал үүсээд байна.

-Гурил үйлдвэрлэгчид импортоор буудай оруулж ирэх тодорхой квот нь бий шүү дээ?
-Стратегийн бүтээгдэхүү­нийг импортоор оруулж ирэхдээ Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, түүнийх нь дагуу оруулж ирдэг. Өнгөрсөн жил 400-450 мянган тонн байхад дотоодын хэрэгцээг хангана гэсэн. 350 мянган тонн буудай хурааж авсан тул дутах 100 мянган тонныг импортоор оруулж ирэх шийдвэрийг Засгийн газар  гаргаж, УИХ баталсан. Гэхдээ Засгийн газраас олгосон улаан буудайн импортын квот өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээр дуусгавар болсон. Тэгэхээр хууль бусаар оруулж ирсэн гэсэн үг. Есдүгээр сарын 30-нд импортлох зөвшөөрлөө аваад маргааш нь оруулаад ирчихсэн байна гэдэг байж боломгүй. Дээжээ шинжлүүлэхэд наад зах нь 3-7 хоног хэрэгтэй. Тэгээд гаалийн бүрдүүлэлт хийгээд цааш явна. Өөрөөр хэлбэл “Улаанбаатар гурил”-ын оруулж ирсэн буудай нь энэ бүх хорио цээрийг алгасаад шууд орж ирээд хашаандаа буусан байна.

-Энэ жилийн ургац дотоодын хэрэгцээг хангах уу?
-Тэр мэдээллийг гаргадаг хүмүүс нь тариаланчид биш. ҮХААЯ гаргадаг. Тариа хураалтын урьдчилсан прогноз дүнг авч үзээд энэ жил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэсэн урьдчилсан мэдээллийг яамнаас хийсэн. Ийм мэдээлэл хийхтэйгээ зэрэгцээд гаднаас буудай авья гэж ярьж болохгүй.  ОХУ-ын байдалтай холбоотойгоор энэ жил гадаад зах зээл дээр буудай хямд байх магадлал бий. Гэхдээ үүнээс болж дотоодынхоо зах зээлийн  үнэгүйдүүлээд, тариаланчдын ажлыг үр дүнгүй болгож байна.


Ш.Алтанхуяг: Гурилынхаа чанарыг сайжруулахын тулд бага хэмжээний буудай  импортоор оруулж ирсэн

Тариаланчдын хэлсэнчлэн үнэхээр “Улаанбаатар гурил” ХХК  чийглэг агуулахад удаан хадгалсан хортон шавьж бүхий буудайг ОХУ-аас оруулж ирсэн эсэхийг “Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуягаас тодрууллаа.

-Танайх ОХУ-аас чанар­гүй буудай оруулж ирсэн гэх мэдээллийг тариаланчид өгч байна. Энэ үнэн үү?
-Манайх буудай оруулж ирсэн нь үнэн. Гурилынхаа чанарыг сайжруулахын тулд байнга, жил бүр тодорхой квотоор, чанартай буудай импортоор авдаг шүү дээ. Буудай оруулж ирэхдээ хорио цээрийн бүх шат дамжлагыг давсан. Ямар ч шинжилгээгүй буудай хилээр оруулж ирнэ гэдэг боломжгүй зүйл. Гаалиар ч нэвтрэхгүй шүү дээ.

-Буудай импортоор оруулж ирсэн нь тариаланчдын буудайн үнийг унагах гэсэн зохион  байгуулалттай үйлдэл гэх юм. Энэ тухайд?
-Гурилын чанараа сайжруулахын тулд бага хэмжээний буудайг хуулийн дагуу оруулж ирсэн. Энэ нь дотоодын буудайн үнэд нөлөөлөхгүй. Бидэнд дотоодын буудайн үнийг унагаах ямар ч зорилго байхгүй. Харин ч тохиролцоод буудайгаа аваад явж байгаа. Гурван талт гэрээгээ хийгээд тариаланчид буудайнхаа үнийг тонныг нь 550 мянгаар тогтоосон шүү дээ. Харин ч эсэргээрээ тариаланчид бидний эсрэг мэдээлэл хийж байгааг бид тэдний буудайн үнийг унагаах гэсэн үйлдэл бус тэд өөрсдийн буудайн үнээ өсгөх гэсэн санаархал юм болов уу гэж бодоход хүргэж байна.

-Засгийн газраас тогтоосон импортын квотын хугацаа зургадугаар сарын 1-нд дууссан гэсэн. Одоо импортоор буудай оруулж ирэх боломжгүй юм биш үү?
-ҮХААЯ-ны цахим хуудаснаас тодорхой харж болно. Сүүлийн хагас жилд буудай оруулж ирэх квотын талаарх мэдээлэл бий. Манай компани 10 мянган тонн буудай оруулж ирэх квот авсан.

0 Сэтгэгдэл
Монголын жил бүр тариалсан улаан буудайн 50 хувь нь чанарын стандарт хангахгүй буудай байдаг гэсэн байх аа. Тиймээс тариаланчдаа хохироохгүй гэж Засгийн газар жил болгон оросоос чанартай буудай авч тариаланчдаас худалдаж авсан чанаргүй буудайтайгаа хольж байж үйлдвэрлэлд оруулдаг юм бишүү. Тэгэхгүй бол гурил нь чанарын шаардлага хангахгүйгээс гурилын үйлдвэр, архины үйлдвэрүүд нь худалдаж авахгүйд хүрч буудайн ихээхэн хэсэг нь яалт ч үгүй малын тэжээлд очдог гэж тариаланчид өөрсдөө ярьдаг юм билээ шдээ.
Эцсийн эцэст хэрэглэгч чанартай, хямд гурил л авахыг хүснэ. Түүнээс өнөөдөр цалин нь хаанаа ч хүрэхгүй байхад ахиад гурилын үнэ нэмэгдвэл түмэн хүний нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Газар тариалангийн салбарт хэдэн хүн ажилладаг билээ. Хэдэн хүн гурил иддэг билээ. Яг үнэндээ газар тариалан мал аж ахуйн салбарт хамгийн их тусламж дэмжлэг хүрч төр хүртэл хэтийдсэн үнээр буудайг нь авч байна. Дэлхийн зах зээлийн үнээс л өндөр байвал хэчнээн дотоодын зах зээл байгаад яах билээ.
Долларын ханшны өсөлттэй харьцуулвал буудайн үнээ өсгөхгүй байх аргагүй. Төр засгаас дэмжлэг үзүүлж байна гэж ард түмний тархийг угаадаг боловч яг үйлдвэрлэл эрхлэгч бага дунд аж ахуй нэгжүүд өөрсдийн бор зүрхээрээ л явж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан УИХ-ын гишүүдийн өөрсдийн нь тарьсан чанаргүй буудайг худалдаж авдаг болохоос иргэдийн тариалсан чанартай буудайг худалдаж авдаггүй тогтолцоо Баярын засгийн газраас эхлээд одоо нэгэнт хэвшиж тогтсон зүйл учраас энэнд гайхах хүнгүй болсон. хууль бол гууль юм чинь дээ монголд. Ингэж байхад яаж хүмүүс хөдөлмөр эрхэлж, улс орон хөгжих вэ дээ. Энэ буудайн асуудал ч гэсэн хэдэн л хүний эрх ашиг болохоос монголын бүх тариаланчдын эрх ашгийн төлөө бус. Тариаланчдын нэрийг барьж, төрийн мөнгийг завшигчид дийлдэхээ болилоо.
Монголын хүн ам өсөхгүй үндэсний үйлдвэр урагшаа явахгүй энэ бол Хятад Орос 2-н бодлого
Delhiin zah zeel deer buudai yamar untei bn har da medeej yamd untei buudai bval hyamd guril gana biz dee manaihan arai davarch bn tor undesnii ayulgui bdlaa aldasnii neg jishee ene dee. ........ Tor tomor nuuree haruulah heregtei
Buudai ondor untei ogoood ard tumen bid hohirch bn 450 baihad boldoggui yumuu TsAndeleg Chinbat nar shunalaa tat bitgii davar "........
baatarsaihanii ene uildel zugeer l undesnii uildverleliig shuud nuraaj bga hereg. nuguu shudraga ursulduunii darga magnai haachivaa ene bol shudraga bus ursulduun. taria tarina gedeg tiim amar zuil bishee.
Buudai tarigchid odoo boloo sh dee mash ix ashig olj bj ulam l axiad nemeed bx um
Хамгийн их уншсан