Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Төв зам дагуу орон сууцны үнэ тэрбум төгрөг давсан
Улаанбаатар хот 27680 га барилгажсан талбайтай. Энэ талбайд Монгол Улсын хүн амын сая 300 мянга орчим нь амьдарч байна. Хэт төвлөрсөн энэхүү үзэгдлээс болж, хотын хөгжлийн төлөвлөгөө зүүн, баруун зах руу хямд үнэтэй орон сууцны хороолол олноор бий болгох, гэр хорооллын бүсэд орон сууцны хороолол барих зэргээр хязгаарлагдаж байна. Мөн ЗХУ-ын үед баригдсан орон сууцны барилгуудын дийлэнх нь хуучирч муудсан учраас хүн амьдрах боломжгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж буй юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөх төслийг эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар 21 байршилд энэ ажил өрнөж байгаа бөгөөд эхний барилгууд 2016 онд ашиглалтад орно гэдгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ. Нөгөөтэйгүүр иргэдийн анхаарлыг татаж буй асуудал нь Улаанбаатар хотын нүүр царай болсон, “А” зэрэглэлийн байршилтай, өндөр үнэтэй 40, 50 мянгатын байрууд дахин төлөвлөлтөд орох эсэх асуудал юм.
Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа нийтийн зориулалттай орон сууц, үйлчилгээний зориулалттай 3820 барилгад шалгалт хийгдсэнээс газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ төлөвлөгдөөгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, цаашид дахин төлөвлөлт хийж шинэчлэх шаардлагатай нийт 208 орон сууцны барилга байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас 2006-2013 оны хооронд хийсэн шалгалтын дүнд тулгуурлан мэдээлсэн. Дээрх 208 орон сууцаас эхний ээлжид үндсэн хийц бүтцэд эвдрэл гарсан, улсын байцаагчийн дүгнэлт, акттай, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах аюултай 41 барилгын ашиглалтыг зогсоох шийдвэр гаргаад байна. Харин нэг ба хоёрдугаар 40 мянгат, 50 мянгат, их тойруу, бага тойруу зэрэг газарт байрлаж байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг НИТХ-ын тогтоолын дагуу шаардлага хангах, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь эцсийн байдлаар дүгнэх аж.
Өнөөдрийн байдлаар 40, 50 мянгатыг дахин төлөвлөлтөд хэрхэн оруулах талаар баримт бичгийг боловсруулж байгаа ч хотын төвийн гэдэг утгаар нь долоон давхар барилга болгохоор тусгаад байна. Ингэхдээ 1-3 давхрыг үйлчилгээний зориулалттай болгож өөрчлөх талаар ч яригдаж буй юм байна. Тус байршилд буюу Энхтайваны өргөн чөлөө дагуу орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээ явуулж байгаа газруудын ам. метр талбайн ханш дунджаар 1.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд дахин төлөвлөлтөд орсноор аж, ахуйн нэгжүүд хэрхэх талаар өнөөдрөөс санаа зовж буй юм.
Бид дээрх асуудлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.
-Өнгөрсөн онд УИХ-аар Улаанбаатар хотыг хөгжүүлэх талаар нилээд дорвитой алхам хийх шиг боллоо. Үүний дүнд дахин төлөвлөлтийн асуудал ч цэгцэрсэн байх?
-Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйл хуулийн чанартай заавал мөрдөгдөх ёстой учраас УИХ анх удаа өнгөрсөн онд “Улаанбаатар хотыг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай ч тодорхой тусгасан. Жишээлэхэд, нийслэлийн гэр хорооллыг гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр, инженерийн шугам сүлжээнд хамгийн ойр буюу хотын төвд байгаа гэр хорооллыг орон сууцны хороолол болгон барилгажуулах, инженерийн дэд бүтцээр хэсэгчлэн хангаж, нам, дунд түвшний хороолол бий болгох, сайжруулсан гэр хороолол бий болгох гэсэн гурван үндсэн чиглэлд ажиллаж байна. Мөн дээрээс нь гэр хороолол, хотын захад найман дэд төвийг байгуулж, хотын төвийг задлах талаар ч тусгагдсан байгаа. Бодлогын дээрх ажлуудын дагуу НИТХ-аас “Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” гаргасан. Энэ хүрээнд эхний нэг, хоёрдугаар бүсэд орших орон сууцжуулахаар батлагдсан хэсгүүдийн дахин төлөвлөлтийг ажлыг хийж байна.
-Өнөөдрийн байдлаар ажил ямар шатандаа явна?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг анх өнгөрсөн оны нэгдүгээр сард НИТХ-ын тогтоолоор 12 байршилд эхлүүлж байсан бол өнөөдөр 24 байршилд ажил явуулахаар баталж, 21 байршилд нь сонгон шалгаруулалт явуулж, зарим газарт ажил эхлээд байна. Найман дэд төвийн хувьд Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулахаар болсон. Нийслэлийн зүгээс ч тодорхой хөрөнгө гаргана. Энэ ажил ирэх оны хавраас эхэлнэ. Тэгэхээр гэр хороололд дахин төлөвлөлт, дэд төвийн зэрэг цогц ажлууд эрчимтэй өрнөнө.
-Орон сууцны дахин төлөвлөлтийн тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Хотын төвийн орон сууцны нэгдүгээр давхрын суугчид орон сууцаа өргөтгөн үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ тал дээр нилээд маргаан гарах юм шиг ээ?
-Дахин төлөвлөлтийн хүрээнд шийдэх ёстой ажлын нэг. Өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд нийслэлийн НИТХ-ын тэргүүлэгчдийн 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин буулган барилгажуулах журам”-ын хүрээнд дээрх асуудал шийдэгдэх юм. Харин өргөтгөлийн барилгуудад 2011 он хүртэл зөвшөөрөл олгоод байсан. 2011 оноос хойш “Орон сууцны тухай хууль”-д өөрчлөлт орж, өргөтгөл мансардны ажлыг хуулиар хориглосон. Тиймээс хуулиар хориглохоос өмнө өргөтгөл хийсэн байвал тэр нь үйл ажиллагаа болон үл хөдлөх хөрөнгийн зөвшөөрөлтэй байх ёстой. Дээрээс нь орон сууцны хуульд хуучин талбайгаас нь багагүй талбайг шинэ орон сууцанд олгох ёстой. Үүнийг гурван талт гэрээнд тусгахыг ч дээрх хуульд заасан юм.
-Ашиглахын зогсоох дүгнэлттэй барилгыг нурааж, дараагийн барилгыг бариагүй байхад Мэргэжлийн хяналтаас нэг дор дахиад 150 барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэж байна. Тэгэхээр орон сууцны дахин төлөвлөлтийн ажилд ихээхэн хүндрэл учрах нь гэж харж байгаа?
-“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин буулган барилгажуулах журам”-ын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газрын Чанар, аюулгүй байдлын хэлтсээс газар дээр нь очиж биет үзлэг хийх ёстой байдаг. Материалын дээж, барилгын насжилт, хана, элэгдэл хорогдол, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар зэргийг очиж үзээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт хүргүүлдэг. Харин энэ дүгнэлтэд үндэслэн Мэргэжлийн хяналтын газар ашиглах боломжгүй гэсэн акт гаргавал, дахин барилгажуулах захирамж гаргадаг. Захирамж гарсны дараа зураг, загвар төсөл боловсруулаад тухайн байрны оршин суугчдад ханддаг. Өөрөөр хэлбэл, танай байр ашиглалтын шаардлага хангахаа больжээ, одоо бид буулгаад ийм барилга болгоно гэдгийг нь харуулдаг юм. Ингээд 20 хувийн дэмжлэг авч чадвал тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөнө. Эсрэгээрээ 80-с дээш хувь нь татгалзвал тухайн байрыг тэр чигт нь орхихоор журамласан. Харин өнөөдрийн байдлаар дахин барилгажуулах шаардлагатай зарим нэг орон сууцны зураг төслийн ажлыг хийж байгаа. Энэ өвөлд нь багтаагаад зөвшөөрөл, харгалзах хууль тогтоомжид нийцүүлэн бичиг цаасны ажлыг нь гүйцэтгээд ирэх хавраас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. 2016 он гэхэд эхний орон сууцны барилгын ажил дуусна. Ер нь эхний ээлж, дараагийн ээлж гэлтгүй төлөвлөлтийн ажил бүх байршилд үргэлжилнэ.
-Хотын төвийн байршлын дахин төлөвлөлтийн асуудал бусад газрын төлөвлөлтөөс илүү анхаарал татаж байна. Нэгэнт ашиглах боломжгүй гэж үзсэн учраас нураах нь зайлшгүй байх. Гэхдээ хотын нүүр царай болсон барилгууд гэдэг утгаар нь ?
-Их тойруу доторх байршилд Нийслэлийн зураг төслийн хүрээлэн хуучин барилгыг шинэчлэх Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа. Энэ дуусвал, ажил хэрхэн явагдах нь тодорхой болно. Гэхдээ хэн барилгажуулах вэ гэдэг асуудал бий. Өнөөдөр гаргасан байгаа 150 барилгыг хот санхүүжүүлээд дахин барилгажуулах боломжгүй учраас хувийн хэвшлийг татан оролцуулна. Харин зарим нэг тухайлсан объект буюу Улаанбаатар хотын нүүр царай болсон төв гудамжийг хувийн хэвшилд хариуцуулбал, доод тал нь 20 давхар болно. Тэгэхээр инженерийн шугам сүлжээ, хотын өнгө үзэмж, хүн амын нягтрал зэрэг асуудал үүснэ. Харин ТЭЗҮ-д долоон давхар байхаар тооцож байгаа. Ийм тохиолдолд барилгын компаниуд ашиггүй ажиллана. Тэгэхээр энэ ажлыг хэн хийх вэ, гэдгийг одоо шийдэхээр яригдаж байна.
-Хотын төвийн байршлын үнэ их өссөн байна. Нэгдүгээр давхрын айлууд одоо байгаа өргөтгөлийн хэмжээгээ оруулаад байр авлаа ч гэсэн үйлчилгээ эрхлэх боломж нь хэвээр үлдэх болов уу?
-Үйлчилгээ эрхэлж байсан бол Нийслэлийн захирагчийн ажлын албанаас орон сууцны зориулалт сольсон зөвшөөрөл авсан байх ёстой. Тэр зөвшөөрөлтэй тохиолдолд үйлчилгээний талбайг нь тухайн давхарт нь хуучин метр квадратаар нь буцаан олгоно. Энэ бол хуулиар зохицуулагдсан асуудал.
Хот 40,50 мянгатын орон сууцуудаа дахин төлөвлөх нь зөв шүүдээ. Тэгэхгүй тэгээд балгас болтол нь амьдрах уу. Энэ чинь эргээд өч төчнөөн хүмүүсийн амь настай холбоотой чухал ажил шүү. Энэ ажлаа л харин идэвхжүүлж хурдацтай ажилламаар байна шүү.
Ene arai heterlee!!! hedhen hund business gargaj ugch bga yum uu haahsaa yum?
АРАЙ ХУДЛАА БАЙЛГҮЙ ДЭЭ.ЯМАР ГЭЭЧ ХУУЛЬ ВЭ ХАХА 20 хувийн дэмжлэг авч чадвал тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөнө.
БОЛЬЁ ОО
-Харин эдгээр газрууд дахин төлөвлөлтөд орсноор үнэ, эзэн хоёр нь өөрчлөгдөх үү-
Улаанбаатар хот 27680 га барилгажсан талбайтай. Энэ талбайд Монгол Улсын хүн амын сая 300 мянга орчим нь амьдарч байна. Хэт төвлөрсөн энэхүү үзэгдлээс болж, хотын хөгжлийн төлөвлөгөө зүүн, баруун зах руу хямд үнэтэй орон сууцны хороолол олноор бий болгох, гэр хорооллын бүсэд орон сууцны хороолол барих зэргээр хязгаарлагдаж байна. Мөн ЗХУ-ын үед баригдсан орон сууцны барилгуудын дийлэнх нь хуучирч муудсан учраас хүн амьдрах боломжгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж буй юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөх төслийг эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар 21 байршилд энэ ажил өрнөж байгаа бөгөөд эхний барилгууд 2016 онд ашиглалтад орно гэдгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ. Нөгөөтэйгүүр иргэдийн анхаарлыг татаж буй асуудал нь Улаанбаатар хотын нүүр царай болсон, “А” зэрэглэлийн байршилтай, өндөр үнэтэй 40, 50 мянгатын байрууд дахин төлөвлөлтөд орох эсэх асуудал юм.
40, 50 мянгатын байрыг дахин төлөвлөх ажил эхэлсэн
Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа нийтийн зориулалттай орон сууц, үйлчилгээний зориулалттай 3820 барилгад шалгалт хийгдсэнээс газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ төлөвлөгдөөгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, цаашид дахин төлөвлөлт хийж шинэчлэх шаардлагатай нийт 208 орон сууцны барилга байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас 2006-2013 оны хооронд хийсэн шалгалтын дүнд тулгуурлан мэдээлсэн. Дээрх 208 орон сууцаас эхний ээлжид үндсэн хийц бүтцэд эвдрэл гарсан, улсын байцаагчийн дүгнэлт, акттай, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах аюултай 41 барилгын ашиглалтыг зогсоох шийдвэр гаргаад байна. Харин нэг ба хоёрдугаар 40 мянгат, 50 мянгат, их тойруу, бага тойруу зэрэг газарт байрлаж байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг НИТХ-ын тогтоолын дагуу шаардлага хангах, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь эцсийн байдлаар дүгнэх аж.
Өнөөдрийн байдлаар 40, 50 мянгатыг дахин төлөвлөлтөд хэрхэн оруулах талаар баримт бичгийг боловсруулж байгаа ч хотын төвийн гэдэг утгаар нь долоон давхар барилга болгохоор тусгаад байна. Ингэхдээ 1-3 давхрыг үйлчилгээний зориулалттай болгож өөрчлөх талаар ч яригдаж буй юм байна. Тус байршилд буюу Энхтайваны өргөн чөлөө дагуу орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээ явуулж байгаа газруудын ам. метр талбайн ханш дунджаар 1.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд дахин төлөвлөлтөд орсноор аж, ахуйн нэгжүүд хэрхэх талаар өнөөдрөөс санаа зовж буй юм.
Бид дээрх асуудлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.
40 мянгатын барилгын шинээр төлөвлөхдөө долоон давхар байхаар ярьж байгаа
-Өнгөрсөн онд УИХ-аар Улаанбаатар хотыг хөгжүүлэх талаар нилээд дорвитой алхам хийх шиг боллоо. Үүний дүнд дахин төлөвлөлтийн асуудал ч цэгцэрсэн байх?
-Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйл хуулийн чанартай заавал мөрдөгдөх ёстой учраас УИХ анх удаа өнгөрсөн онд “Улаанбаатар хотыг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай ч тодорхой тусгасан. Жишээлэхэд, нийслэлийн гэр хорооллыг гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр, инженерийн шугам сүлжээнд хамгийн ойр буюу хотын төвд байгаа гэр хорооллыг орон сууцны хороолол болгон барилгажуулах, инженерийн дэд бүтцээр хэсэгчлэн хангаж, нам, дунд түвшний хороолол бий болгох, сайжруулсан гэр хороолол бий болгох гэсэн гурван үндсэн чиглэлд ажиллаж байна. Мөн дээрээс нь гэр хороолол, хотын захад найман дэд төвийг байгуулж, хотын төвийг задлах талаар ч тусгагдсан байгаа. Бодлогын дээрх ажлуудын дагуу НИТХ-аас “Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” гаргасан. Энэ хүрээнд эхний нэг, хоёрдугаар бүсэд орших орон сууцжуулахаар батлагдсан хэсгүүдийн дахин төлөвлөлтийг ажлыг хийж байна.
-Өнөөдрийн байдлаар ажил ямар шатандаа явна?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг анх өнгөрсөн оны нэгдүгээр сард НИТХ-ын тогтоолоор 12 байршилд эхлүүлж байсан бол өнөөдөр 24 байршилд ажил явуулахаар баталж, 21 байршилд нь сонгон шалгаруулалт явуулж, зарим газарт ажил эхлээд байна. Найман дэд төвийн хувьд Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулахаар болсон. Нийслэлийн зүгээс ч тодорхой хөрөнгө гаргана. Энэ ажил ирэх оны хавраас эхэлнэ. Тэгэхээр гэр хороололд дахин төлөвлөлт, дэд төвийн зэрэг цогц ажлууд эрчимтэй өрнөнө.
-Орон сууцны дахин төлөвлөлтийн тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Хотын төвийн орон сууцны нэгдүгээр давхрын суугчид орон сууцаа өргөтгөн үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ тал дээр нилээд маргаан гарах юм шиг ээ?
-Дахин төлөвлөлтийн хүрээнд шийдэх ёстой ажлын нэг. Өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд нийслэлийн НИТХ-ын тэргүүлэгчдийн 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин буулган барилгажуулах журам”-ын хүрээнд дээрх асуудал шийдэгдэх юм. Харин өргөтгөлийн барилгуудад 2011 он хүртэл зөвшөөрөл олгоод байсан. 2011 оноос хойш “Орон сууцны тухай хууль”-д өөрчлөлт орж, өргөтгөл мансардны ажлыг хуулиар хориглосон. Тиймээс хуулиар хориглохоос өмнө өргөтгөл хийсэн байвал тэр нь үйл ажиллагаа болон үл хөдлөх хөрөнгийн зөвшөөрөлтэй байх ёстой. Дээрээс нь орон сууцны хуульд хуучин талбайгаас нь багагүй талбайг шинэ орон сууцанд олгох ёстой. Үүнийг гурван талт гэрээнд тусгахыг ч дээрх хуульд заасан юм.
-Ашиглахын зогсоох дүгнэлттэй барилгыг нурааж, дараагийн барилгыг бариагүй байхад Мэргэжлийн хяналтаас нэг дор дахиад 150 барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэж байна. Тэгэхээр орон сууцны дахин төлөвлөлтийн ажилд ихээхэн хүндрэл учрах нь гэж харж байгаа?
-“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин буулган барилгажуулах журам”-ын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газрын Чанар, аюулгүй байдлын хэлтсээс газар дээр нь очиж биет үзлэг хийх ёстой байдаг. Материалын дээж, барилгын насжилт, хана, элэгдэл хорогдол, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар зэргийг очиж үзээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт хүргүүлдэг. Харин энэ дүгнэлтэд үндэслэн Мэргэжлийн хяналтын газар ашиглах боломжгүй гэсэн акт гаргавал, дахин барилгажуулах захирамж гаргадаг. Захирамж гарсны дараа зураг, загвар төсөл боловсруулаад тухайн байрны оршин суугчдад ханддаг. Өөрөөр хэлбэл, танай байр ашиглалтын шаардлага хангахаа больжээ, одоо бид буулгаад ийм барилга болгоно гэдгийг нь харуулдаг юм. Ингээд 20 хувийн дэмжлэг авч чадвал тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөнө. Эсрэгээрээ 80-с дээш хувь нь татгалзвал тухайн байрыг тэр чигт нь орхихоор журамласан. Харин өнөөдрийн байдлаар дахин барилгажуулах шаардлагатай зарим нэг орон сууцны зураг төслийн ажлыг хийж байгаа. Энэ өвөлд нь багтаагаад зөвшөөрөл, харгалзах хууль тогтоомжид нийцүүлэн бичиг цаасны ажлыг нь гүйцэтгээд ирэх хавраас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. 2016 он гэхэд эхний орон сууцны барилгын ажил дуусна. Ер нь эхний ээлж, дараагийн ээлж гэлтгүй төлөвлөлтийн ажил бүх байршилд үргэлжилнэ.
-Хотын төвийн байршлын дахин төлөвлөлтийн асуудал бусад газрын төлөвлөлтөөс илүү анхаарал татаж байна. Нэгэнт ашиглах боломжгүй гэж үзсэн учраас нураах нь зайлшгүй байх. Гэхдээ хотын нүүр царай болсон барилгууд гэдэг утгаар нь ?
-Их тойруу доторх байршилд Нийслэлийн зураг төслийн хүрээлэн хуучин барилгыг шинэчлэх Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа. Энэ дуусвал, ажил хэрхэн явагдах нь тодорхой болно. Гэхдээ хэн барилгажуулах вэ гэдэг асуудал бий. Өнөөдөр гаргасан байгаа 150 барилгыг хот санхүүжүүлээд дахин барилгажуулах боломжгүй учраас хувийн хэвшлийг татан оролцуулна. Харин зарим нэг тухайлсан объект буюу Улаанбаатар хотын нүүр царай болсон төв гудамжийг хувийн хэвшилд хариуцуулбал, доод тал нь 20 давхар болно. Тэгэхээр инженерийн шугам сүлжээ, хотын өнгө үзэмж, хүн амын нягтрал зэрэг асуудал үүснэ. Харин ТЭЗҮ-д долоон давхар байхаар тооцож байгаа. Ийм тохиолдолд барилгын компаниуд ашиггүй ажиллана. Тэгэхээр энэ ажлыг хэн хийх вэ, гэдгийг одоо шийдэхээр яригдаж байна.
-Хотын төвийн байршлын үнэ их өссөн байна. Нэгдүгээр давхрын айлууд одоо байгаа өргөтгөлийн хэмжээгээ оруулаад байр авлаа ч гэсэн үйлчилгээ эрхлэх боломж нь хэвээр үлдэх болов уу?
-Үйлчилгээ эрхэлж байсан бол Нийслэлийн захирагчийн ажлын албанаас орон сууцны зориулалт сольсон зөвшөөрөл авсан байх ёстой. Тэр зөвшөөрөлтэй тохиолдолд үйлчилгээний талбайг нь тухайн давхарт нь хуучин метр квадратаар нь буцаан олгоно. Энэ бол хуулиар зохицуулагдсан асуудал.
1 Сэтгэгдэл
2021.03.12
2014.10.14
2014.10.01
2014.10.01