Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг улс бизнесийн хөгжлийг хурдасгаж байна


Үйлдвэрлэлийн хүчирхэг салбарыг хөгжүүлэх нь Энэтхэгийн Засгийн газрын хамгийн гол тэргүүлэх чиглэл юм. Энэтхэг улсад эдийн засгийн өсөлтийг өндөр түвшинд хүргээд зогсохгүй хөдөлмөр эрхлэлтийг бий болгох хангалттай чадавх байгаа. Энэтхэгийн Засгийн газар бүх саад тотгорыг арилгаж, Энэтхэг улсыг үйлдвэрлэлийн гол төв болгон хөгжүүлэх үүргийг өөртөө аваад байгаа билээ. Энэ чиглэлээр Энэтхэгийн Засгийн газраас олон арга хэмжээ аваад байна.

1. Сүүлийн гурван сарын турш ДНБ-ий улирлын өсөлтийн үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад (Статистикийн Ерөнхий Газрын /CIS/ тооцоолол дээр үндэслэсэн) 2014 оны 4-6 дугаар сарын нэгдүгээр улиралд 5.7 хувиар өссөн байгаасаас харахад эдийн засгийн идэвх дээшилсэн байна. Аж үйлдвэрийн салбарын ерөнхий өсөлт болон үйлдвэрлэлийн салбар дахь өсөлт нь 2013-2014 оны мөн үед хасах дүнтэй байсантай харьцуулахад эерэг дүнтэй болж нэлээд их өссөн нь харагдаж байна. Нийт үндсэн хөрөнгийн хуримтлалын (НҮХХ) өсөлт нь өнгөрөгч оны  нэгдүгээр улиралд хасах үзүүлэлттэй байсан бол 2014-2015 оны нэгдүгээр улиралд долоон хувиар өссөн байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагад эергээр нөлөөлж, цаашид өсөлт сайн байна гэсэн таамаглал бий болгож байна. Энэхүү мэдэгдэхүйц өсөлт нь бизнесийн орчин болон зах зээлийн чиг хандлага сайжирсантай холбоотой. Хэрэглээний Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Зөвлөл (ХЭЗСҮЗ)-өөс HSBC Худалдан авалтын индекс (ХАИ)-ийн 2014 оны долоо наймдугаар сарын тайлан болон Бизнесийн итгэлцлийн индексийг хэвлэн гаргасан нь эдгээр бизнесийн эерэг чиг хандлагыг баталгаажуулж байна.

2. Сүүлийн гурван сарын туршид бий болсон энэхүү мэдэгдэхүйц өсөлт нь бизнесийн орчин болон зах зээлийн чиг хандлага сайжирсантай холбоотой бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас аж үйлдвэрийн салбарт ерөнхийд нь болон үйлдвэрлэлийн салбарыг дахин сэргээхэд эерэг өөрчлөлтүүд авчрах дараалсан хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлсний үр дүн. Энэ чиглэлээр 2014-2015 оны Улсын төсөвт олон тооны эерэг мэдээллийг аль хэдийнэ тусгаж харуулсан байна.

3. Бизнес эрхлэх таатай нөхцөлөөр хангах, тохиромжтой орчныг бүрдүүлж өгөх нь аж үйлдвэрийн өсөлтөд хувь нэмэр оруулах чухал хүчин зүйл болох юм. Энэтхэгийн Засгийн газраас засаглалыг илүү үр дүнтэй, энгийн, ашигтай, ард иргэдэд ээлтэй болгох зорилгоор одоо байгаа журмуудаа хялбаршуулах, хууль дүрмийг боловсронгуй болгох мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулахад онцгой анхаарал тавин ажиллаж байна. Энэтхэгт бизнес эрхлэх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Аж Үйлдвэрийн Бодлого, Дэмжлэгийн Хэлтсээс бодит нөхцөл байдлын харьцуулсан судалгааны дараахь сайн туршлагуудыг гаргах, аж үйлдвэрийн лиценз болон Үйлдвэрлэл эрхлэгчийн санамж бичиг зэргийг авахад зориулж онлайнаар өргөдөл гаргах үйлчилгээг нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн гэсэн ангилалд багтдаггүй ч давхар зорилгоор ашиглагддаг зүйлүүд гэх мэт олон тооны батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүнүүдийг аж үйлдвэрийн лиценз олголтоос хасах, аж үйлдвэрийн лицензийн хүчинтэй хугацааг хоёроос гурван жил хүртэл нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн лицензийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлт гаргах ажиллагааг оновчтой болгох, аж үйлдвэрийн лицензийн төлбөр тооцоо барагдуулах ажиллагааг Дотоод хэргийн яамнаас заагдсан хугацаанд барагдуулж байх, хөрөнгө оруулагчдаас ирдэг асуулт хариултад хариулах, тогтмол тавигддаг асуултуудад /FAQs/ хариулах үйлчилгээг ажиллуулах, зөвшөөрөл /бүртгэлийн ажиллагааг жигд байлгах зорилгоор аж үйлдвэрийн ангиллын хамгийн сүүлийн үеийн кодуудыг гаргаж өгөх, ‘Улсын зөвшөөрөлтэй батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн аюулгүй байдлын гарын авлага’-ыг гаргах,  тодорхой цаг хугацаа бүхий шалгах зүйлсийн жагсаалтыг гаргах, ажилчдад зориулж нийгмийн хамгааллын байгууллагуудад бүртгүүлэх онлайн бүртгэлийг бий болгох, хууль эрх зүйн орчныг хөнгөвчлөх, оновчтой болгох мөн төлбөр тооцоо барагдуулах, бичиг баримт бүрдүүлэхэд зориулж нэг цонхны үйлчилгээг гаргах зэргээр олон тооны арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.  

4. Гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ нь маш чухал эс үүсвэр болж өгдгийн хувьд Засгийн газраас өөрийн улсдаа ГШХО-ын урсгалыг татах олон тооны арга хэмжээ аваад байна. Батлан хамгаалах салбар дахь ГШХО-ын бодлогыг чөлөөлж өгснөөр ГШХО-ын дээд хэмжээ 26 хувиас 49 хувь болж мөн тусгайлан зааж өгсөн Төмөр Замын Дэд Бүтцийн төслийн барилгын ажил, үйл ажиллагаа болон засвар үйлчилгээн дэх ГШХО-ын хэмжээ автоматаар 100 хувь болж байгаагаас гадна Барилга бүтээн байгуулалтын салбар дахь ГШХО-ын стандартуудыг хөнгөвчилж байна. ГШХО-ын урсгал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2014 оны 6,7 дугаар сард 75 хувиар өссөн байна.
5. Аж үйлдвэрийн коридорууд болон аж үйлдвэрийн бүлгүүдийн бүтээн байгуулалтын ажил нь дараах хэд хэдэн санаачилгуудын үр дүнд улам бүр хурдацтай явагдаж байна:

-Төслийн үйл ажиллагааг явуулах, төслүүдийг мэдээллэх, зөвшөөрөл олгох, Аж Үйлдвэрийн бүх коридоруудыг хөгжүүлэх гол нөөц бололцоо чадавхийг хэрэгжүүлэх, зохицуулах үүрэг бүхий ‘Үндэсний Аж Үйлдвэрийн Коридорын Хөгжлийн Удирдах Газар’-ыг шинээр байгуулж байна.
-Гуджарат дахь Долер; Махараштра дахь Шендра-Бидкин; Их Нойдра /Уттар Прадеш/ дахь Нэгдсэн Аж Үйлдвэрийн Суурин; Ужжайн (Мадхя Прадеш)-ын ойролцоох Нэгдсэн Аж Үйлдвэрийн Суурин; болон Харянагийн Гургаон дахь Глобал Сити зэрэг таван ухаалаг хотод хийгдэж буй ажил эрчимжих шатандаа ороод байна.

-Ченнай-Бангалорын хэтийн төлөвлөгөөг бүрэн хийж дуусгасан. Санал болгож буй Зүүн Эргийн Эдийн Засгийн Коридорын нэг үе шат болох Визаг-Ченнайн Хэтийн Төлөвлөгөөн дээр АХБ ажиллаж байна.
-Амритсар-Калькутын Аж Үйлдвэрийн Коридортой холбоотой ажлыг түргэсгэх арга хэмжээг авч байна. Техник эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа нь маш хурдан хугацаанд дуусах төлөвтэй байна.
-Энэтхэгт аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэх улмаар хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг бүлэг хэлбэрээр хөгжих үндэс суурийг тавих зэрэг Хятад, Энэтхэгийн аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хятад болон Энэтхэг улсуудын хооронд Харилцан Ойлголцлын Санамж Бичгийг байгуулаад байна. Эдгээр ажлыг хариуцан явуулах ажлын бүлгийг байгуулсан.  
-Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бүлгүүдийг хөгжүүлэх санаачилгыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд шинээр нэг Үндэсний Хөрөнгө Оруулалт, Үйлдвэрлэлийн Бүс (ҮХОҮБ)-ийг Одиша дахь Калинганагар, Жажпурт байгуулахаар хянуулж байгаа бөгөөд ингэснээр хяналтын шатандаа явагдаж буй ҮХОҮБ-ын тоо 17-д хүрч байгаа юм.

-Үүнээс гадна Хянан Засварласан Аж Үйлдвэрийн Дэд Бүтцийг Сайжруулах Төлөвлөгөөний дагуу 21 аж үйлдвэрийн төсөлд үзлэг шалгалт хийгээд байна.
Ерөнхийлөгчийн зүгээс Ахмедабад дахь Үндэсний Дизайны Институт (ҮДИ)-ийг Үндэсний Амин Чухал Институтаар хүлээн зөвшөөрөх Актыг 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр хүлээн зөвшөөрөөд байна. Энэ нь Ахмедабад дахь ҮДИ-д Дизайны Боловсролын Дээд байгууллагын хувиар боловсролын зэргүүдийг хэлэлцэх, судалгаа болон үйл ажиллагааг сайжруулах боломжийг олгох юм. Шинээр дөрвөн  Үндэсний Дизайны Институт байгуулж байна.
Засгийн газраас хүнд аж үйлдвэрийг байгуулахад голчлон анхаарч ажиллаж байна. Энэтхэгийн Арьс Ширний Салбарыг Хөгжүүлэх Хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 100 хоногийн дотор ажилгүй 51216 залуучуудыг сургалтанд хамруулсан бөгөөд эдгээр сургалтанд хамрагдсан залуусын 83 хувь нь арьс ширний үйлдвэрүүдэд ажилд орсон байна. Ур чадварыг хөгжүүлэх ажилд цаашид илүү их дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр Гутлын Дизайн & Хөгжлийн Институтыг шинээр байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан