Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+15°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Оюунаа хөгжүүлж, өвлийн бэлтгэлээ базаасан Очирваань уулын нутгийнхан


УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын Завхан аймгийн Засаг дарга байхдаа “Хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлого” санаачилсан юм. Үүний хүрээнд сурагчдыг комьютер сургахын тулд 6666 нөтбүүктэй болгожээ. Мөн 2222 морин хуурч хүүхэд бэлтгэсэн. Тэдний 999 морин хуурч хүүхэд Сүхбаатарын талбайд тоглолт хийж байсан билээ. Тэгвэл  энэ удаа 9999 шатарчин хүүхэд нэг цагт нэгэн зэрэг  тоглож аваргаа шалгарууллаа. Энэ тэмцээн  Монголд төдийгүй дэлхийд анх удаа болсноороо онцлог юм. Мөн  тэргүүн К.Илюминжинов ирж сонирхов. 2020 онд Монгол Улсад шатрын олон улсын тэмцээн зохион байгуулахыг дэмжихээ илэрхийлжээ. Үүнээс гадна Олон улсын шатрын холбооны тэргүүн Монголд шатрын академи байгуулах, шилдэг таван шатарчин хүүхдийг Москвагийн их сургуульд үнэ төлбөргүй сургана гэж мэдэгдсэнийг  өмнө нь манай сонин мэдээлсэн билээ.

Өсвөрийн шатарчдын  анхан шатны тэмцээн энэ сарын 20, 21-ний өдөр бүх сумдад боллоо. Ингээд сум бүрээс шалгарсан 1124 өсвөрийн шатарчин 22-23- нд Улиастай хотод тоглож аваргаа тодруулсан юм.  Тэднээс шилдэг 300 шатарчин шалгарав. Завхан аймгийн хэмжээнд 15 мянган сурагч бий. Тэдний 90 орчим хувь нь шатрын спортоор хичээллэж байна. Өсвөрийн шатарчдын анхан шатны тэмцээн 24 суманд нэг өдөр зэрэг эхэлсэн. Манай сурвалжлах баг  аймгийн төвөөс 250 км алс орших Цэцэн-Уул суманд ажиллав. Тус сумын 400 гаруй сурагчийн 70 орчим хувь нь “Цэцэн нүүдэл” шатрын клубт хичээллэж буй юм. Тус клубийн тамирчид өөрсдөө аваргаа шалгаруулж  176 сурагчийг “Өсвөрийн Монгол шатар-9999” тэмцээнд оролцуулжээ. Эдгээр сурагчдаас 30 нь шалгарч Улиастай хотод болсон тэмцээнд өрсөлдөв. Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал н.Дамба “Энэ тэмцээнд манай сурагчид амжилттай оролцож байна. Хувийн амжилтаа ахиулсан сурагч олон гарлаа” хэмээж байв. Тус сумаас ирсэн сурагчдаас  есөн хүүхэд эхний 100-д шалгарсан юм.

Өсвөрийн шатарчдын хам­гийн бага насны ангилал нь нэг, хоёрдугаар ангийн сурагч­дынх. Тэдний тоглолт өрсөлдөөнтэй бас өхөөрдөм, хамгийн хурдан нь байсан юм. Тэмцээний шүүгчид бага насны ангиллын сурагчид чам­бай сайн тоглож байгааг хэлж байлаа. Тухайлбал, Цэцэн-Уул суманд болсон анхан шатны тэмцээнийн үеэр нэгдүгээр ангийн нэгэн хүү “Ахаа энэ тоглохгүй гээд байна” гэв. Тэгээд “Ахын дүү яагаад тоглохгүй байгаа юм бэ” гэхэд “Энэ миний хүү, бодыг идээд байна” гэв. Гэтэл нөгөө хүү “Чи ч бас минийхийг  идээд л байгаа биз дээ” гэхэд тоглохгүй гэж байсан хүү “За тэгвэл хоёулаа гялс тоглъё” гээд нүүж эхэлсэн нь өхөөрдмөөр.  Өсвөрийн  9999 шатарчдын тэмцээн,  түүний цар хүрээ УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын Завхан аймгийн засаг дарга байхдаа санаачилсан “Гурван тулгуурт бодлого” үр дүнтэй хэрэгжсэнийг харууллаа. Мөн Завхан нутагт оюуны гимнастик болох шатрын спорт хэрхэн хөгжиж буйг илтгэж буй юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан