Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан "Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"
Монгол оюутан Казахстанд цонхоор унаж амь алджээ


Казахстаны Караганд хоотын Улсын их сургуульд суралцдаг монгол оюутан дотуур байрны долдугаар давхраас унаж амь алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ их сургуулийн оюутан Монгол Улсын иргэн Айболит Дамыс энэ сарын 19-ний өдөр оюутны нэгдүгээр байрны долдугаар давхраас унаж газар дээрээ нас барсан байна.
Сургуулийн проректор Салават Кентбек ”Дамыс бэлтгэл ангид суралцсан ч энэ жил их сургуульд орж чадаагүй ч дотуур байранд амьдарсаар байсан. Түүнийг осолддог өдөр нутгийнхан нь ирсэн. Дотуур байр үнэмлэх шалгаж оруулдаг ч тэд жижүүрийн дэргэдүүр хэрхэн нэвтэрснийг мэдэхгүй. Тэгээд дуулалдаж байхад Айболит цонхны давцан дээр сууж байсан, цонх онгорхой байсныг мэдэлгүй гэдэргээ налаад цааш унасан гэж нөхөд нь ярьсан. Тэгэхээр энэ бол  цэвэр болгоожмгүй байдлаас болсон, тохиолдлын осол” гэж ярьжээ. 
Карагандад талийгаачийн төрөл төрөгсөд нь амьдардаг тул тэдэнд хэл дуулгасан байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэж казахстаны http://dknews.kz/ сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
mongoldoo surahgui
neg hasag eh nutagta ysaa tawijeeeee
Хамгийн их уншсан