Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Баянхонгор аймагт “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалт боллоо

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос энэ сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүдэд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлага“ сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга С.Гантуяа оролцож, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай ЭМС-дын 2013 оны 446 тоот тушаал, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн талаарх олон нийтийн үнэлэмж, өнөөгийн нөхцөл байдал, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээмэл тохиолддог ёс зүйн алдаанаас хэрхэн сэргийлэх, эмнэлгийн байгууллагын соёл зэрэг сэдвүүдээр хичээл зааж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан