Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Монгол Улс НАТО-гийн боловсрол, сургалтын төвийн сүлжээнд нэгдэв

НАТО-гийн Умард Атлантын зөвлөл наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг "НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүд"-ийн сүлжээнд оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ЭДАСТ-ийг НАТО-гийн боловсрол, сургалтын төв гэж хүлээн зөвшөөрч батласныг тус байгууллагын Улс төр, аюулгүй байдлын бодлогын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.

НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд гишүүн болон түнш 23 орны 26 төв багтаж байсан бол Монгол Улс 24 дэх орон, Зэвсэгт хүчний ЭДАСТ нь 27 дахь төв болж байна. Эдгээр төвүүдэд цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг. Энэ жил манайхаас гадна АНУ-ын Тусгай ажиллагааны нэгдсэн их сургууль, Маршалын төвийн дэргэдэх Хэлний сургалтын төв тус сүлжээнд элсэхээр мэдүүлгээ өгснөөс манай ЭДАСТ-ийг ийнхүү баталлаа.
НАТО-гийн сургалт, боловсорлын төвүүдэд Монгол Улсаас 2013 онд 28 төрлийн арга хэмжээнд 33, 2014 оны 8 дугаар сарын байдлаар 39 цэргийн болон иргэний алба хаагчдыг хамруулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан